Дуучин Д.Болд хассан авьяастнуудаа  хувьдаа авчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болд хассан авьяастнуудаа  хувьдаа авчээ

Дуучин Д.Болд хассан авьяастнуудаа  хувьдаа авчээ

Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ. Шоуны анхны дугаар 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр эфирт цацагдаж байсан юм. Тэгвэл долоо хоног бүрийн ням гаригт гардаг тус нэвтрүүлгийн “battle” өнгөрсөн долоо хоногийн ням /2018.04.15 / гарагт өндөрлөлөө.

“Battle” шатанд өрсөлдсөн ч харамсалтайгаар хасагдсан оролцогчид дундаас хамгийн их дуулиан шуугиан тарьсан оролцогчид бол Д.Болд шүүгчийн багийн оролцогчид болох С.Идэрмаа, Э.Ганбилэг нар байсан юм. Тэднийг хасагдахад  үзэгчид ихэд ундууцан, оролцогчдын сонголт дээр буруу сонголт хийсэн хэмээн шүүмжлэлийн гол бай болоод байсан шүүгч Д.Болд хассан авьяастнуудаа хувьдаа авчээ. С.Идэрмаа, Э.Ганбилэг нарыг шүүгч  Д.Болд өөрийн “B production”-ны шинэ артист  дуучдаар авч,  уран бүтээлийн ажилдаа шургуу гэгч нь орсноо өөрийн цахим хуудсаар ийн мэдэгджээ.

С.Идэрмаагийн хувьд СУИС-ийн оюутан, өсөх ирээдүйтэй  залуу  жүжигчин. Тэрбээр одоогоор “Ангарагаас ирсэн эмэгтэй” +18 модерн драмын жүжгийн гол дүрд жүжигчин Г.Ундармаатай хамтран тоглохоор тунчиг завгүй яваа. Харин Э.Ганбилэгийн хувьд 2015 онд My voice шоунд амжилттай оролцож байсан юм. Түүний хувьд эхний шатнаас эхлэн олны анхаарлыг татаж тун ч ирээдүйтэй дуучин  хэмээгдэж олон ч фентэй болоод амжсан юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж