Хүүхэд хүчирхийлсэн хэрэгт цаазын ял онооно

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Хүүхэд хүчирхийлсэн хэрэгт цаазын ял онооно

Хүүхэд хүчирхийлсэн хэрэгт цаазын ял онооно

Энэтхэгийн засгийн газраас хүүхэд хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох хуулийн төслийг дэмжин баталжээ. Ингэснээр Энэтхэг улсын гэмт хэргийн тухай хуульд 12-оос доош насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт  цаазын ял оноохоор болж байна. Түүнчлэн 16-наас дээш насны эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэмт хэрэгт оноох ялын доод хэмжээ буюу шоронд хорих ялыг нэмэгдүүлжээ. Энэтхэгт бүлэг эрэгтэйчүүд нийлэн охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг удаа дараа гарч тэр бүрт олон нийтийн жагсаал цуглаан болж, олон улсын анхаарлыг татдаг юм. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Кашмир мужид найман настай мусульман охиныг хинди шашинтан бүлэг эрэгтэйчүүд хүчирхийлсэн хэрэг гарч, олон өдөр эсэргүүцлийн жагсаал өрнөжээ. Улмаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийг чангатгахыг шаардсан жагсагчид Засгийн газарт шахалт үзүүлсэн байна.

Энэтхэгт өнгөрсөн 2016 онд хүчирхийллийн 19 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өдөрт 50 гаруй эмэгтэй хүчирхийлэлд өртдөг гэсэн үг.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж