Саруул хороололд гал гарснаас нэг, барилгын хог унаснаас нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Саруул хороололд гал гарснаас нэг, барилгын хог унаснаас нэг хүн нас баржээ

Саруул хороололд гал гарснаас нэг, барилгын хог унаснаас нэг хүн нас баржээ

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр болох Саруул хорооллын 112-р байрны есөн давхарт  өчигдөр шөнө гал гарчээ.Тодруулбал, гал гарч байна гэх дуудлага  өчигдөр шөнө 00:01  тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.  Дуудлагын дагуу  Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход есөн давхрын айлын том өрөөнөөс гал гарч, галын тархалт тагтаар дамжин 10, 11, давхрын айлуудын цонхны хүрээ, тагтан дээрх эд хогшил шатаж байжээ.  Харамсалтай нь галын улмаас 27 настай эмэгтэй нас барж, 64 том хүн 24 хүүхдийг угаартах аюулаас урьдчилан сэргийлж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Одоогоор гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэх мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сүүлийн үед орон сууцны барилгууд галд өртөх нь ихэсч байгаатай холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын газраас иргэдийг галын аюулгүй байдлаа шалгаж, гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.  Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13  давхар орон сууцны найман давхарт гал гарч гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги бүрэлдэхүүн  очин нэг цагийн хугацаанд галыг унтраасан байдаг. Азаар гал гарах үеэр хүн бэртэж гэмтээгүй юм.

Мөн өнөөдөр тус хорооллын шинээр ашиглалтад орохоор баригдаж буй барилгын 12 давхраас барилгын хог буулгаж байгаад  нэг хүн газар дээрээ нас барсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар барилгын ажилчид 12 давхраас барилгын хог буулгаж байгаад нэгнийхээ дээрээс барилгын хог унагаасан байна. Гэвч түргэн тусламж ирсэн боловч аль хэдийнэ хожимдсон байсан гэлээ. Энэ талаар албаныхнаас тодруулах гэсэн боловч, одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.  

Баянзүрх дүүргийн Саруул хорооллын барилгыг ‘Алтай констракшн’ ХХК барьж байгаа бөгөөд сүүлийн хэд хоногийн хугацаанд тус хороололд кран унасан, орон сууцны айл шатаж, 27 настай хүн нас барсан хэрэг гарсан. Гэтэл өнөөдөр барилгын хогонд нэг ажилтан нь даруулж нас барсан хэрэг гарлаа. 

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж