Нийслэлийн ногоон бүст зургаан төрлийн гоёлын мод тарина

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ногоон бүст зургаан төрлийн гоёлын мод тарина

Нийслэлийн ногоон бүст зургаан төрлийн гоёлын мод тарина

Нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нягтруулах бодлогын хүрээнд энэ жил гудамж талбайд зургаан төрлийн гоёлын мод тарихаар бэлтгэжээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас цасанд дарагдсан, хугарсан, хүний хөлд талхлагдсан ногоон байгууламжийг нөхөн сэргээлтийг хийсний дараа 16 байршилд том моднуудыг суулгахаар бэлтгэжээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат “ Бид тухайн жилийн нийгэм, эдийн засгийн бодлоготой уялдуулан ажлуудыг хийдэг. Өнгөрсөн жилийн гол онцлох ажил нь том мод тарих байсан бол энэ жил гоёлын мод тарина. Дархан, Сэлэнгэ, Улаанбаатар хотод  ажлын хэсэг гарч гоёл чимэглэлийн модны нөөцийн судалгааг анх удаа хийсэн. Мод үржүүлгийн газруудад 13 төрлийн гоёлын модны нөөцтэй байгаагаас зургаан төрлийн гоёлын модыг гудамж талбайд түлхүү тарина” гэжээ.

Нийслэлийн нийтийн эзэмшлийн 78 байршилд хот тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийх бөгөөд модыг хэлбэржүүлэх, шохойдох, бордох, нөхөн тарих ажлыг хувийн хэвшлийн түншлэлээр аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулан гүйцэтгэх аж.  Өнгөрсөн онд ногоон байгууламжийн арчлалтыг хийлэг 132 аж ахуй нэгжээс нийт 66 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан ажиллажээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж