Химийн зэвсгийн шинжээчид Сирид очив

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Химийн зэвсгийн шинжээчид Сирид очив

Химийн зэвсгийн шинжээчид Сирид очив

Олон улсын химийн зэвсгийн шинжээчид Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоо химийн зэвсгийн халдлага гарсан гэх газарт очин ажиллаж эхэлжээ. Химийн зэвсгийг хориглох байгууллагын (OPCW) баг Доума хотод очин, агаар, хөрсний дээжийг цуглуулсан байна. Тэднээс өмнө НҮБ-ын эрсдлийн хяналтыг баг Сирид очин нөхцөл байдалтай танилцсан байв. Шинжээчдийн дүгнэлтээс шалтгаалан Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэх нь бүрэн тогтоогдох аж. Сирид ажиллаж буй багийг таних тэмдэг бүхий сум нэвтэрдэггүй хантааз болон дуулга зэргээр хангажээ.

Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт АНУ тэргүүтэй гурван орон Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгаж, тус улсад агаарын цохилт өгсөн билээ. Энэ нь ОХУ, Иран зэрэг орны зүгээс хүчтэй шүүмжлэл, эсэргүүцэл дагуулж, олон улсын улс төрд маргаан дэгдээсэн юм. Доума хотод дөрөвдүгээр сарын 7-нд химийн зэвсгийн халдлага гарснаас 40 гаруй хүн амь үрэгдэж, олон хүн хордсон гэж таамаглаж буй.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж