Нийт нутгаар бороотой

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Нийт нутгаар бороотой

Өнөөдөр баруун
зүгийн нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун зүгийн нутгийн зарим
газар, төв болон говийн нутгийн баруун хэсгээр, 21-нд говийн нутгийн
зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи их төлөв зүүн хойноос
секундэд 5-10 метр байх юм. Ойрын хоёр өдөр нийт нутгаар сэрүүвтэр байх
боловч цаашдаа халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө
4-9, өдөртөө 17-22, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 30-35
дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Харин хадлан
тэжээл бэлтгэж байгаа энэ үед олон жилийн дунджаас дулаан, хур тунадас
ахиу орох төлөвтэй байгаа юм. Иймээс хадлан тэжээл бэлтгэдэг ихэнх
нутгаар үерийн магадлал өндөр байгаа тул хадлан, тэжээл бэлтгэх ажилд
онцгой анхаарах хэрэгтэй байгаа гэнэ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж