Түр замуудыг маргааш нээнэ | News.MN

Түр замуудыг маргааш нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Түр замуудыг маргааш нээнэ

Түр замуудыг маргааш нээнэ

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн уулзварт гүүрэн гарц барих ажил үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан нийт найман түр зам барьж, ашиглалтад оруулахаар болсон. Гэвч түр замын уулзвар нь төмөр замтай огтлолцож байгаа учраас дахин түр байгуулсан таван замыг хааж, төмөр замтай огтлолцох  хэсэг дээр дохиолол, холбоо, эрчим хүч, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төмөр замын ажилчидтай хамтран ажиллаж байгаа юм байна. Тиймээс түр замуудыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-ны 05.00 цагаас эхлэн нээхээр бэлтгэл ажлаа хангажээ.

Гүүрэн гарцыг анх 2.5 жилд барихаар төлөвлөж байсныг компаниудтай нь ярьж байгаад 1.6 жилд барьж дуусгахаар ажиллаж байгаа юм.

Э.БУРАМ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын иргэн 2018-04-22

Xaaна хаана 5 тvр зам барьсан юм бэ?! Зураг хэлбэрээр vзvvлнэ vv! Энэ зураг дээр байгаагаас бусдыг нь мэдэхгvй байна..

Avatar

Зочин 2018-04-22 103.57.92.52

Home Plaza яахаар болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж