Мөрдөн байцаах алба шинэ есөн давхар  барилгатай болно

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Мөрдөн байцаах алба шинэ есөн давхар  барилгатай болно

Мөрдөн байцаах алба шинэ есөн давхар  барилгатай болно

  

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны шинэ барилгын шав тавих ёслол хийж, есөн давхар барилгатай болохоор барилгын ажлаа эхлүүлжээ.  Мөрдөн байцаах албаны байрлаж байсан барилга нь БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1946 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 504 дүгээр тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын Гүйцэтгэх нэгдүгээр хэлтсийн харьяанд Мөрдөн байцаах группыг байгуулснаар Мөрдөн байцаах алба байгуулагдсан түүхтэй. Тус барилга нь анх 1938 онд тоосгон ханатай модон хучилт бүхий хоёр давхраар баригдаж, 1956 онд гурван давхар болгон өргөтгөж, 1988 онд Мөрдөн байцаах алба орж 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл 30 жил үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

Уг байшингийн суурин дээр шинээр босох есөн давхар барилга нь мэдүүлэг авах зориулалт бүхий 24 өрөө, хурал, сургалтын танхим, фитнес, албаны бэлтгэлийн танхимуудтай, хурдан муудах эд мөрийн баримтыг хадгалах зориулалт бүхий хөргүүрийн агуулах, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт агуулах өрөө, мөрдөн байцаах албаны ажлын онцлогт тохирсон алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан, албаны бэлэн байдлыг бүрэн хангасан байхаар зураг төслийг нь боловсруулжээ. Барилгыг 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах юм байна. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж