Ерөнхийлөгч бөхчүүдийн маргаанд цэг тавихаа мэдэгдэв | News.MN

Ерөнхийлөгч бөхчүүдийн маргаанд цэг тавихаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч бөхчүүдийн маргаанд цэг тавихаа мэдэгдэв

Ерөнхийлөгч бөхчүүдийн маргаанд цэг тавихаа мэдэгдэв

News агентлаг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлох хүргэж байна.  


Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар Тамгын газрын дарга З.Энхболд Монгол бөхийн холбооны маргааныг эцэслэх, шаардлагатай бол Монгол бөхийн өргөөг улсын мэдэлд авч, зарим бөхчүүдийн цол хэргэм хураана гэсэн сануулга бөхийн холбооныхонд өгөв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд баасан гаригт Дархан аварга Х.Баянмөнх болон МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нарыг хүлээж авсан юм.  Энэ үеэр хэрэв тавдугаар сард багтаан бөхийн холбоо дахин хурал зарлаж, хоёр хуваагдаж, маргалдаад байгаа үйлдлээ таслан зогсоохгүй бол Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна гэдгээ тодотгосон юм. Мөн цагдаагийн газраас Ерөнхийлөгчид бөхийн холбооны маргаан, ёс зүйгүй үйлдэл хэрээс хэтэрсэн учраас холбогдох хүмүүст нь анхааруулах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын цолтой бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хатуу анхааруулсан юм.  

С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, Б.Булганыг яллагдагчаар татлаа

С.Зориг агсны амь насыг хохироосон, захиалга өгсөн хэргийг Улсын ерөнхий прокуророос шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг өнгөрсөн долоо хоног яллагдагчаар татав. Түүнийг 1998 оноос хойш хэрэг шалгах явцад цорын ганц гэрч гэж үзэж байсан боловч өнгөрсөн хугацаанд Б.Булган мэдүүлгээсээ хэд хэдэн удаа татгалзаж, төөрөгдүүлж байсан гэх яриа байсан. Харин энэ удаад шинээр нотлох баримтууд гарч ирсэн учраас Б.Булганыг яллагдагчаар татаж, шалгаж эхэлжээ. Мөн өнгөрч буй долоо хоногт С.Зориг агсны төрсөн өдөрт зориулан түүний ойр дотныхон болон Ардчилсан намынхан хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм. Энэ үеэр С.Зориг агсны дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун “Энэ хэрэг хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байгаасай гэж хүсч байна” гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Иргэн бүр 0,07 га газар өмчлөх хугацааг 10 жилээр сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар иргэн бүрт 0,07 га газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа. Нийслэлийн Газрын албанаас Засгийн газар болон холбогдох албаны хүмүүст “Иргэн бүр нэг удаа үнэ төлбөргүй 0,07 га өмчлөх хуулийн хугацааг 2018 оны тавдугаар сарын 1-ээр дуусгавар болж байгаатай холбогдуулан хуулийн хугацааг сунгах хүсэлт” тавьжээ. Үүний дагуу Засгийн газар өнгөрсөн лхагва гаригт хуралдаж, иргэн бүр нэг удаа үнэ төлбөргүй, 0,07 га газар өмчилж авах хуулийн хугацааг 10 жилээр сунгасан юм. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт иргэдийн 18,7 хувь нь газраа хувьчилж авсан бол 80 гаруй хувь нь газраа өмчилж аваагүй байгаа юм байна.

Кран унаж нэг хүн бэртэв

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхоны барилга барьж байсан кран унаснаас нэг хүн бэртэж, гурван автомашин дээр унасан хэрэг гарав. Осол гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тус краны кранист нь 36 настай Хойд Солонгос улсын иргэн байжээ. Кранист зөөлөн эдийн гэмтэл авсан бөгөөд шаардлагатай эмчилгээг  хийлгэж, эмнэлгээс гарсан гэв. Краны ашиглалтын хугацаа дууссан эсэх, кранист нь Монгол Улсад ажиллаж амьдрах эрхтэй байсан эсэх болон мэргэжлийн кранист байсан эсэхийг шалгаж байгаа юм байна. Мөн кран унаснаас ойролцоох зогсоол дээр байсан автомашинуудыг эвдэрсэн учраас хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Сураггүй алга болсон хүүгийн цогцос олджээ

Сүүлийн сар гаруй хугацаанд сошиал ертөнцөд Т.Цогт хэмээх 16 настай ауитизмтай хүүг хайж байсан билээ. Тэгвэл дөрөвдүгээр сарын 20-ний өдөр хүүгийн цогцос Төв аймгийн Сэргэлэн сумаас осгосон байдалтай олдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм. Т.Цогт хүү дөрөвдүгээр сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон. Хүү өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй, аутизмтай байсан юм. Түүний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Ш.ОЧ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-22 103.57.92.162

Gencod tolgoi bhgui uchir tolvoigooroo AN-g nam yalagduuldag ZI-g tomilj bga yum.unendee battulga zi-gee l helsen ug buriig n dagaad bga yum.ter ovoolson shoroogoo yah ve nuhuur?bayar nariin oyu tlgoi baga ch gessn ur dungee ugch bga.ovoolson shoroo chin uguh n uu mal aa?!chamd luivraas uur tolgoi bhgui uchir zi-n boowiig huhuud yavaad bga bizdee

Avatar

Зочин 2018-04-22 103.57.92.162

Boroonii daraa tsuv numuruv..erguu yumnuud yaj bayangol darhanii tumuriin uildver max impex.hutul tsement shohoiv avsan yum.ard tumen ahiad songobgui uchir ter ued moriloh uruuguu odoonoos tohijuulaarai

Avatar

Zochin 2018-04-22 27.123.212.142

Баянаа аваргад өгчихөөчээ хөөрхий 10 удаагйн байны мөнгөө сөн гээд байхад. Тэгээд увсынхаас бусад нь спортын төв ордондоо барилдаж бай

Avatar

Sonnen 2018-04-22 66.181.191.224

Хурааж аваад жудо бөхийн ордон болгочих

Avatar

Зочин 2018-04-22 66.181.178.42

БӨХИЙН ӨРГӨӨГ УЛСАД АВААД ТЭГЭЭД ХУВЬЧИЛ. [Хориотой Үг] БӨХЧҮҮДИЙН ХЭРҮҮЛ ХЭЗЭЭ Ч ЗОГСОХГҮЙ ЗА.

Avatar

зочин 2018-04-22 66.181.190.250

Ерөнхийлөгчөө танд өөр ажил байхгүйюу. [Хориотой Үг] өвгөнд шуналаа гүйцээхэд нь тусалхаас өөр ажил алга уу?

Avatar

Зочин 2018-04-22 66.181.176.167

Хууль бус шийдвэр гаргасан тэр шүүх, шшбг ын нөхдүүдэд хариуцлага тооцооч ээ. Баянаа аварга бол зүгээр л шуналын зорилготой. Төрийн бус байгууллагын хэрүүлд ЕТГазар оролцоод байхдаа ч яахав дээ. Хэдэн элчин сайдаа бүрэн томилж чадаргүй байж. Баттулга, З.Энхболд та 2 хов хэрүүлээс өөр хийх ажил баймаар даа. Намын ажлаа одоо болио

Avatar

иргэд 2018-04-22 66.181.189.252

Монгол бөхийн нэр хүнд ёс жудгыг үнэхээр шороотой хутгасан шуналын тулам махан мунануудад олгосо цол гуншинг хурааж авах цаг болсон.

Avatar

Zochin 2018-04-22 27.123.214.104

З.Энхболд одоо Гантулга, Мурат 2ийн b**s. Bandaajii хэрэгийг шийд.

Avatar

Зочин 2018-04-22 66.181.161.62

Genco zi hoyor uuregt ajlaa odii hurtel medehgui bga yum bish uu! Heruuld oroltsoh zavtai bdag, yu bolj bnaa. Yamar etgeediig songochihovoo?

Avatar

MGL irgen 2018-04-22 64.119.18.35

Бид ёрөнхийлөгчөөр зи.энхболдыг сонгоогүй.

Avatar

Зочин 2018-04-22 27.123.214.108

Бехчуудийн боловсролыг дээшлуулмээр!

Avatar

ЗОЧИН 2018-04-22 64.119.26.127

ХОР НАЙРУУЛАГЧ БАЯНААГИЙН АВАРГЫН ЦОЛЫГ НЬ ХУРАА , ТЭГЖ ЯРИВАЛ ХАДБААТАР АВАРГА ХЭЛМЭГДЭЭГҮЙ БАЙСАН БОЛ – 10 ТҮРҮҮЛЭХ Ч ҮГҮЙ БАЙСАН .

Avatar

Зочин 2018-04-22

Энэ зэнхболд чинь ямар цолтой [Хориотой Үг] билээ?!

Avatar

Зочин 2018-04-22 103.57.92.78

Энэ Баттулга, Зи Энхболд нар эдийн засгийн асуудалд хүртэл хуруу дүрж, авгай хүүхний хэрүүл шиг юманд хүртэл орооцолдох юм. Бүх юмыг бохир улс төрийн үүднээс, явцуу бүлгийн эрх ашиг, өшөө хонзонгоор авч үзэж болохгүй. Харин бөхийн цол Ерөнхийлөгчийн мэдлийнх байх. Асуудалд шударгаар хандаж, аль өнгөрсөн зууны жар далаад оноос монгол бөхчүүдийг зохиомлоор талцуулж, хэрүүлийн алим тарьсаар ирсэн Баянмөнхийн цолыг хамгийн эхэд хураахаа мартавзай. Хийх ажилгүй бол энэ асуудалд бодитой хандаж, Монголын бөхийн холбооноос саяхан зохион байгуулсан Их Эе хүчинтэй болохыг хүлээн зөвшөөрөх ёстой. Бөхчүүдийн дийлэнх олонхи зөвшөөрсөн шүү дээ.

Avatar

Зочин 2018-04-22 182.160.5.82

Жэнко Зи хоёр удахгүй бензины үнийг тогтоох гэж оролдох юм байна.

Avatar

Зочин 2018-04-22 66.181.179.55

Баянмөнхийг хол байога.

Avatar

зочин 2018-04-22 202.9.41.150

Энэ энхболд толгойтой Баттулгад хийх ажил алга уу? Жирийн нэг төрийн бусын дотоод зөрчил шүү дээ. Маргааны эхийг тавьсан авилгач шүүгч нарыгаа шүүгээч. Хагалан бутаргагч нарын тал шүүхийн шийдвэр гэгч гарснаас л үүдэлтэй. Зальтай шунахай увайгүй хүмүүс шүүхийг авлигадаад оролдоё гэснийгээ санаснаараа л оролдоод байна ш дээ. Уг шалтгааныг нь судлахын оронд өмчийг нь хураанаа, цолыг нь хураана, хөрөнгийг нь хураана гэхчилэн хонзогногч зика вирусын хорон үгнээс өөр шийдэж чадах юм женкод алга уу? Женко, зика хоёр төрийн өмчийг үнэгүйдүүлж байж, улсын хэдэн том үйлдвэр залилж авснаа буцааж өг.

Avatar

?! 2018-04-22 98.247.145.132

Ene Nyamdorj ajlaa ugluu gesen yagaad dahiad yavaad bgaa yum?

Avatar

РАВДАН 2018-04-22 66.181.160.60

а**с НАМЫНХААН ДУУЧ ЭМСЭЭ БҮЖИГЛҮҮЛЭЭЧЭЭ ЦЭНГЭМЭЭР БАЙШД! УЙДАЖ ҮХЛЭЭ!

Avatar

irgen 2018-04-22 66.181.176.218

З.Энхболд Ерөнхийлөгч болчихсон юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж