ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНХАУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНХАУ-д айлчилна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНХАУ-д айлчилна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дөрөвдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд БНХАУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгаа гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Үүний зэрэгцээ, Сергей Лавров БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийх аж. Тэд хоёр талын харилцаанд энэ онд тохиох улс төрийн чухал үйл явдалд гол анхаарлаа хандуулж байгаа гэв. Тодруулбал, ирэх зургаадугаар сард Хятадын Циндао хотод болох ШХАБ-ын ээлжит дээд хэмжээний чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзахаар төлөвлөж байгаа юм байна. Үүнээс гадна, хоёр тал Орос-Хятадын стратегийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэх гэнэ. 

Сануулахад, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дараагийн айлчлал нь Хойд Солонгос байж магадгүй гэнэ. Түүнийг Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хог айлчлал хийхийг урьсан бөгөөд Сергей Лавров ч  урилгыг хүлээн аваад байгаа гэнэ. 

А.АНИР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж