Тэмээтэй хөшөөг 70 гаруй хүн угаалаа

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Тэмээтэй хөшөөг 70 гаруй хүн угаалаа

Тэмээтэй хөшөөг 70 гаруй хүн угаалаа

Нийслэл даяар ‘Их цэвэрлэгээ 90 минут’ бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр /2018.04.21/ зохион байгуулсан. Бүх нийтийн их цэвэрлэгээгээр иргэд, аж ахуйн нэгжүүд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонхоо угааж, байгууллагын хаягаа сэргээж, гадна талбайн сандал, хогийн савны өнгө үзэмжийг сайжруулж, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлж, хайс хашлагаа будав.

Хан-Уул дүүргийн их цэвэрлэгээнд 1400 аж ахуйн нэгж, 12850 хүн оролцож, 314000 ам метр талбайг цэвэрлэжээ. Ингэхдээ  45 рейсээр 117 тонн хог хаягдал цэвэрлэсэн байна. Мөн тус дүүргийн I хороонд байрлах тэмээтэй хөшөөг дүүргийн Засаг даргын Тамгын газрын 70  алба хаагч болон Номин холдингийн ажилчид угааж, гүүрэн гарц болон автобусны буудлууд, тэдгээрт наасан зарлалыг цэвэрлэжээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж