Байгальд ээлтэй хандлагууд

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Байгальд ээлтэй хандлагууд

Байгальд ээлтэй хандлагууд

Ангараг руу тийм ч олон хүн аялж чадахгүй. Яг энэ шалтгаанаар олон хүн эх дэлхий хэрхэн уруудаж, доройтож байгаад санаа зовнидог. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, нөөц баялгийн хомсдол зэрэг олон асуудал аюулын харанга дэлдэж байна.

Гэвч эх дэлхий, хүрээлэн байгаа орчинд дөрвөн хүн тутмын нэг нь санаа зовнидог ч амьдарч буй эх дэлхийгээ хайрлан, ус, ургамал, мод, амьтан ургамлыг нь хамгаалдаг нь бүр ч цөөхөн ажээ.  Байгаль дэлхийг хамгаалах нь бусдын хэрэг, надад хамаагүй гэж бодож байгаа бол та буруу бодож байна. Өчүүхэн оролдлого гаргасан ч тэр чинь том өөрчлөлтийг эхлүүлэх хүчтэй.

Эерэг амьдарч, өөрчлөлт хийх итгэмээргүй энгийн. Та нэг удаагийн аяга, кофены хуванцар аяганаас татгалзсанаар байгальд минут секунд тутамд нэмэгдэж буй хуванцар хог хаягдлыг нэгээр багасгана. Амархан байгаа биз дээ.

1.Цаасан алчуур, сальфеткаас татгалз

Хоолны дараа цаасан алчуур, сальфетка хэрэглэж, хогийн саваа бохир, үнэр шингэсэн цаасаар дүүргэхийн оронд 100 хувь органик хөвөн даавуун алчуур хэрэглэвэл та энэ асуудлыг хялбархан шийдэхээс гадна байгаль дахь хог цаасан хаягдлыг бууруулахад хувь нэмэр оруулна. Хэрэв үнэхээр цаас, сальфетка хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол дахин ашиглаж болохыг нь сонгоорой.

2. Хүнсний даавуун тор

Та бидний гялгар уутны хэрэглээ жилд 500 тэрбумаас нэг их наяд хуванцар хог хаягдал болдог гэвэл та гэх вэ? Гэтэл бид энэ их хогийг тарихгүй байж бас болно.

Хүнс, ногооны даавуун тор хэрэглэх нь хуванцар уут, хог худалдаж авахгүй байх хамгийн энгийн арга.  Зарим дэлгүүрүүд хуванцар уут худалдаалахаас татгалзаж, үйлчлүүлэгчдийг өөрсдийн даавуун тортой ирэхийг уриалах болжээ.

3. Цэнэглэдэг зай хураагуур

Зай хураагуурыг химийн маш олон төрлийн элементээр хийдэг. Тэдгээр химийн элементийн зарим нь хөрс, усыг маш ихээр бохирдуулдаг маш хортой ажээ. Гэвч дийлэнх хэрэглэгчид зай хураагуурыг ямар хортой, аюултайг мэдэхгүй хаа таарсан газраа хаяж орхидог. Харин цэнэглэдэг зай хураагуур энэ асуудлыг шийдэж, мөнгийг хэмнэнэ.

4. Усны сав

Хэдийгээр хуванцрыг дахин боловсруулах хөтөлбөр хэрэгжиж, боловсруулах үйлдвэрүүд ажиллаж байгаа ч та бидний уудаг ус, ундааны хуванцар савны 91 хувь нь дэлхий даяар уул овоо шиг хог тарьж байгаа билээ. Дэлхийн хүмүүс нэг минутад нэг сая ширхэг хуванцар сав худалдан авч, хог тарьдаг ажээ. Өдөр бүр хуванцар савтай ус, ундаа худалдаж авч, хог тарьдаг хүн байснаас усны саваа байнга авч явах нь энгийн бас ухаалаг сонголт болно шүү.

5. Шахмал шампунь, саван, ангижруулагч

Зөвхөн шампунь, ангижруулагчийн сав л гэхэд жилд 80 тэрбум ширхэг хуванцар сав болж байгальд хаягддаг. Байгаль орчинд хор хөнөөлтэй энэ хандлагыг ажигласан Шинэ Зеландын нэгэн компани шампуниас авхуулаад лосьон, ангижруулагч бүгдийг шахмал хэлбэрээр үйлдвэрлэж, худалдаанд гаргасан нь олон хэрэглэгчийн сэтгэлд нийцэж байгаа гэнэ. Байгальд ээлтэй сав баглаа боодолтой бараа бүтээгдэхүүн сонгосноор та байгаль хамгаалагч болно гэдгээ бүү мартаарай.

6. Дэвтэр

АНУ-ын хэрэглэгчид л гэхэд жилд 69 сая тонн цаасан дэвтэр худалдан авч, хэрэглэдэг ажээ. Хэрэв та дэлхий дээрх бүх модыг цаас болгохыг дэмжихгүй байгаа бол “Rocketbook”-ийн дахин ашиглаж болох дэвтрийг сонирхож магадгүй. Энэхүү дэвтэр дээр тусгай үзгээр бичдэг бөгөөд дараа нь арилгаж болдог гэнэ. Хэдийгээр энэ дэвтрийг зохион бүтээгч “Shark Tank”-аас хөрөнгө оруулалт авч чадаагүй ч зах зээлд хэдийн олон хэрэглэгчтэй болж амжжээ. Дээр нь тэмдэглэлээ цахимжуулж болох давуу талтай тул та цахим архивтай болно гэсэн үг.

7. Шүршүүрийн цаг

Шүршүүрийн цаг таныг хэр удаан усанд орж буйг заахаас гадна танд ус, дулаан хэр их зарцуулснаа хянах боломж олгох юм.

8.Нарны гэрлээр цэнэглэгддэг утасны цэнэглэгч

Байгальд ээлтэй силикон резин болон ABS + PC материалаар хийсэн утас цэнэглэгч одоо зах зээлд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болоод байгаа ажээ. Усны болон доргилтын хамгаалалттай энэ цэнэглэгчийг хаана ч авч явах боломжтой. Хэдийгээр бусад цэнэглэгчийг бодвол нарны гэрлээр цэнэглэх нь удаан боловч бүрэн цэнэглэсний дараа аялал, зугаалгад авч явахад тохиромжтой гэнэ.

9. LED гэрэл

LED гэрэл нь бусад хуучин гэрлийн шилнүүдийг бодвол цахилгааныг 80 хувь хэмнэдэг гэнэ.

Яаж гэж үү?  LED гэрлийн онцлог нь 95 хувийг гэрэл болгон хувиргаж, үлдсэн таван хувийг эрчим хүчинд зарцуулдаг ажээ. Эрчим хүч бага зарцуулдаг учраас хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад үр дүнтэй гэж үздэг байна.

10. Хуванцар биш сав суулга

Гал тогоон дахь хуванцар савнуудын тоог нэмэхийн оронд байгальд ээлтэй хувилбар метал эсвэл шилэн сав суулгатай болоорой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж