Арсенал клубын дараагийн дасгалжуулагч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Арсенал клубын дараагийн дасгалжуулагч хэн бэ?

Арсенал клубын дараагийн дасгалжуулагч хэн бэ?

Европын хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн мэдээлэл хөлбөмбөг сонирхогч сая сая хүмүүсийн анхаарлыг татлаа. Энэ бол Английн Лондон хотын Арсенал клубын жолоог 22 жил атгасан Франц дасгалжуулагч Арсен Венгерийн энэ улирлыг дуусгаад багаа орхино гэсэн мэдээлэл юм. Тэрбээр багийн удирдлагуудтай удаан ярилцсаны эцэст энэхүү шийдвэрийг гаргасан гэдгийг өнгөрөгч баасан гаригт мэдэгдсэн.

Франц дасгалжуулагч А.Венгер 1996 оны 8 сард Арсенал клубын дасгалжуулагчийн ажлыг Б.Риох дасгалжуулагчаас хүлээн авч байсан юм. Тэр цагаас хойш 22 жил Арсенал клубыг удирахдаа Английн лигт 3 удаа, Английн цомын АШТ-нд 7 удаа, Английн коммунити шилдгийн цомыг 7 удаа хүртэж, Европын Аваргуудын лигт 1 удаа дэд байранд шалгарч байсан.

Ийм өндөр амжилт үзүүлж чадсан А.Венгерийг хэн залгамжлах вэ? гэсэн асуулт яг одоо хөлбөмбөгийн ертөнцөд халуун сэдэв болоод байна. Арсенал клубын жолоог атгах дараагийн дасгалжуулагчаар нэлээд хэдэн хүний нэр сонсогдож байна. Германы Боруссиа Дортмунд клубын экс дасгалжуулагч Т.Тучель, Италийн Ювентус клубын дасгалжуулагч М.Аллегри, алдарт дасгалжуулагч К.Анчелотти, Л.Энрике болон хуучны Арсенал клубын тоглогч байсан Т.Анри, М.Артета болон Т.Вейра нарын нэр байна. Ямартаа ч энэ улирлыг дуусгаад А.Венгер Арсенал клуб дэх 22 жилийн аяллаа өндөрлүүлж байгаа бол 22 жил нэг дасгалжуулагчийн удирдлага дор тоглож байсан Арсенал клубт өөрчлөлтийн салхи үлээх нь тодорхой болж байна. 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж