Филадельфи аваргуудыг талбайд нь буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Филадельфи аваргуудыг талбайд нь буулгаж авлаа

Филадельфи аваргуудыг талбайд нь буулгаж авлаа

Хоёр багийн цувралын 5 дахь тоглолт энэ цувралыг өндөрлүүлнэ гэсэн хүлээлт байсан болов уу? Учир нь Питтсбург Пингвинс цувралыг 3-1 харьцаатай тэргүүлж байсны дээр талбайдаа цувралын 5 дахь тоглолтыг хийх байсан. Гэвч Филадельфиа Флайерс баг тийм ч амархан бууж өгөхгүй гэдгээ харуулж аваргуудыг талбайд нь 4-2 харьцаатай буулгаж авснаар цувралыг 3-2 болгож чадлаа. 

Энэ өдөр зочин баг Филадельфиа Флайерс багаас Финланд залуу В.Филппула тун сайн байж 1 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн байна. Мөн багийн ахлагч К.Жиру болон Ш.Кутюрье, М.Рид нар гоол оруулж багаа хожил байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гэхдээ зочдын хамгаалалт энэ өдөр тун сайн ажлаа хийж байсан нь бас ялалт байгуулах нөхцөлийг ч бүрдүүлж байсан юм. 

Б.БЯМБАБАЯР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж