Виннипег Жетс баг анх удаагаа плэй-оффын 2-р шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Виннипег Жетс баг анх удаагаа плэй-оффын 2-р шатанд шалгарлаа

Виннипег Жетс баг анх удаагаа плэй-оффын 2-р шатанд шалгарлаа

NHL-н Виннипег Жетс баг түүхэндээ анх удаагаа плэй-оффын 2-р шатанд буюу бүсийн аваргын хагас шигшээд шалгарлаа. Энэ бол багийн хувьд түүхэн амжилт болж байна. Виннипег Жетс баг плэй-оффын эхний шатанд Миннесота Уайлд багтай таарч тоглохдоо цуврал 5 тоглолтод 4-1 харьцаатай хожиж байна. 

Өнөө өглөө өөрсдийн талбайдаа цувралын 5 дахь тоглолтоо хийж 5-0 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Виннипегээс оруулсан 5 шайбыг таван өөр тамирчин оруулсан бол энэ тоглолтын шилдэг нь залуу хаалгач К.Хеллебайк байлаа. 24 настай Америк хаалгач К.Хеллебайк нийт 30 цохилтыг аюулгүй болгож хаалгаж хуурай манасан юм. Энэ цувралд К.Хеллебайк 2 удаа хаалгаа хуурай манаж тоглолтын шилдэг болж байна. 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж