Нийтийн номын санд уншигчийн картаа төлбөргүй нээлгээрэй

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Нийтийн номын санд уншигчийн картаа төлбөргүй нээлгээрэй

Нийтийн номын санд уншигчийн картаа төлбөргүй нээлгээрэй

“Дэлхийн номын өдөр” энэ сарын 20-25-нд тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор “Бид номонд дуртай” өдөрлөг өчигдөр /2018.4.20/ болсноор “Дэлхийн номын өдөр”-т зориулсан арга хэмжээнүүд цуварч байна. Тухайлбал,Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн бүх номын санд даваа гаригт буюу энэ сарын 23-нд уншигчийн карт үнэ төлбөргүй нээнэ.

Мөн “Интер ном” номын их дэлгүүр энэ сарын 21-23-нд Улаанбаатар дахь салбарууддаа бүх номоо 10-60 хувь хямдруулаад байна. Харин “Аз хур” номын их дэлгүүр  энэ амралтын өдрөөр буюу дөрөвдүгээр сарын 21, 22-нд 50 шинэ номоо 50 хувь, бусад номоо 10-30 хувийн хямдралтай худалдаалж байна.

 Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж