Италийн шүүх мафитай холбоотой өндөр албан тушаалтнуудад ял оноов

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Италийн шүүх мафитай холбоотой өндөр албан тушаалтнуудад ял оноов

Италийн шүүх мафитай холбоотой өндөр албан тушаалтнуудад ял оноов

Италийн шүүх 1990-ээд оны үед мафийнхны цуст аллагатай холбоотойгоор Сицилийн мафитай нууц хэлэлцээ явуулж байсан найман хүнд наймаас 28 жилийн хорих ял оноожээ. Тэдний дунд Аюулаас хамгаалах газрын гурван дарга, Берлусконийн “Итали урагшаа” намын зөвлөх Марчелло Делуттри нар багтжээ.

Гэмт этгээдүүдэд зохих ял шийтгэлийг нь оноосон энэ хэрэг олон нийтийн сайшаалыг хүлээсэн байна. Италийн түүхийн хамгийн хар үед холбогдох энэхүү хэргийг таван жилийн өмнө анх сөхөгдсөн юм.

Корлеоны гэр бүлийнхний хянаж байсан мафийн сүлжээ төрийн өндөр албан тушаалтнууд болон эрх мэдэлтнүүдэд дарамт шахалт үзүүлэх замаар олон аллага, бөмбөгдөлт явуулжээ. Энэхүү цуст аллагын үеэр 23 хүн амиа алдсаны дунд мафийг эсэргүүцэгч прокурор Жиованни Фалконе, Паоло Борселлино нар байсан гэнэ.

Эх сурвалж: the guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж