Ослын буулт хийсэн “Саутвест Эйрлайнс”-ын зорчигчдод 5,000 ам.долларын чек өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Ослын буулт хийсэн “Саутвест Эйрлайнс”-ын зорчигчдод 5,000 ам.долларын чек өгчээ

Ослын буулт хийсэн “Саутвест Эйрлайнс”-ын зорчигчдод 5,000 ам.долларын чек өгчээ

Нью-Йоркоос Далласын чиглэлд нисч яваад хөдөлгүүрийн эд анги нь салж унасны улмаас ослын буулт хийсэн Саутвест 1380 нислэгийн зорчигч тус бүрд “Саутвест Эйрлайнс” компани уучлал гуйсан захидлын хамтаар 5,000 ам.долларын чек болон тус компанийн онгоцоор үйлчлүүлэх 1,000 ам.долларын ваучер өгчээ.

Өнгөрсөн мягмар гаригт /2018.04.17/ 144 зорчигчоос гадна нислэгийн багийн таван гишүүн зорчиж явсан хос хөдөлгүүрт “Саутвест Эйрлайнс”-ын Боинг 737 онгоцны хөдөлгүүрийн эд анги салж унаснаас зорчигчийн талын онгоцыг хагалж, нэг зорчигч амиа алдсан юм. Онгоцны ахмад онцгой үед түргэн шийдвэр гаргаж, Филадельфи олон улсын нисэх буудалд ослын буулт хийж, онгоцыг амжилттай газардуулсан билээ.

Онгоцны хөдөлгүүрийн эд анги салж унасны улмаас нэгэн зорчигчийн талын цонх хагарч, 43 настай Женнифер Риордан хэмээх бүсгүй амиа алдсан юм.

Онгоцны ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй шинжээчдийн үзэж буйгаар хөдөлгүүрийн сэнс эвдэрснээс эд анги салж унасан гэнэ. Гэвч эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа юм байна.

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж