Амьтны хүрээлэнгийн имж рүү үзэгчид тоосго шиджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэнгийн имж рүү үзэгчид тоосго шиджээ

Амьтны хүрээлэнгийн имж рүү үзэгчид тоосго шиджээ

Хятадын нэгэн амьтны хүрээлэнгийн хоёр имжийг хэр өндөр үсрэхийг нь үзэх гэж үзэгчид тоосго шидсэний улмаас нэг нь үхэж, нөгөө нь гэмтэл авсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ явдал Фужянь мужийн Фужоу амьтны хүрээлэнд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд болжээ. Харгис үзэгчид 12 настай уутат амьтан тоосго чулуу шидсэний улмаас хүнд гэмтэж, харайх бүү хэл явж чадахаа больжээ. Имж гэмтлээсээ болоод хэд хоногийн дараа үхсэн бөгөөд малын мэс засалчийн хэлснээр үхлийн шалтгаан нь хүнд цохилтын улмаас бөөр нь бяцарсан байжээ.

Энэ явдлаас хойш хэдэн долоо хоногийн дараа тус амьтны хүрээлэнгийн таван настай өөр нэгэн имж мөн хөлдөө хүнд гэмтэл авсан байна. Харин мал эмнэлгийн ажилтнууд хэтэрхий оройтохоос нь өмнө амжиж арга хэмжээ авчээ.

Амьтны хүрээлэнгийн үзэгчдийн дунд уутат амьтныг хэр өндөр харайхыг үзэх гэдэг хачирхалтай үзэгдэл бий болсон ажээ. Дээрх хэргийн улмаас имж рүү тоосго шидэж, гэмтээсэн этгээдэд шийтгэл оноосон эсэх нь тодорхойгүй үлдсэн боловч энэ явдлын дараа үзэгчдийн этгээд авирыг хянах камеруудыг амьтны хүрээлэнд суурилуулсан гэнэ.

Эх сурвалж: AFP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж