“Шидэт өнгө-2”-ийг тольдоорой

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

“Шидэт өнгө-2”-ийг тольдоорой

“Шидэт өнгө-2”-ийг тольдоорой

Улсын тэргүүний 84-р сургуулийн сурагчдын “Шидэт өнгө-2” уран зургийн үзэсгэлэн өчигдөр /2018.4.20/ Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд Арт” галерейд нээлтээ хийлээ. “Шидэт өнгө-2” тус үзэсгэлэнд 30 гаруй сурагчийн 100 гаруй бүтээл дэлгэгджээ.

Үзэсгэлэнг тус сургуулийн дүрслэх урлагийн багш Б.Болортуяа санаачилжээ. Тэрбээр нээлтийн үеэр “Манай 84 дүгээр сургуулийн “Шидэт өнгө” уран зургийн дугуйланд олон хүүхэд хичээллэдэг. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд хүүхэд бүрийн дотоод ертөнцийг харуулж байгаа. Хүүхдүүд өөрийн хүсэл сэтгэлд  юу орж ирснээ зурсан. Уран зураг зурж сурснаар хүүхдийн авьяас, зургийн тухай мэдлэг, чадвар нэмэгддэг. Хүүхдүүд гоо зүйн мэдрэмжтэй болж, уран бүтээлчээр бүтээлээ урлан үзэсгэлэн гаргаж байгаа нь амьдралынх нь нандин дурсамжийн нэг байна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тус дугуйланд суралцан зурах ур чадвараараа тэргүүлсэн сурагчдад Монголын багш нарын холбооны дээд шагнал “Алтан мэлмий’ шагнал гардуулав. “Шидэт өнгө-2” гурав хоног үргэлжлэх ажээ.

Р.Ренчиндулам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж