АНУ-ын Ардчилсан нам 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантуулах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн ОХУ, Дональд Трамп болон Викиликс сайтыг шүүхэд өгчээ.
Ардчилсан намын Үндэсний хорооны тэргүүн Том Перез мэдэгдэлдээ “2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ Ардчиллын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын багийнхныг идэвхтэй хамтрагч болгон ашигласан” гэжээ.
Манхэттен дахь Холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн кампанит ажлын багийнхан дайсагнагч гадаадын улстай хамтран нэр дэвшигчийг сонгуульд ялуулах шударга бус давуу тал бий болгосон” хэмээгээд энэхүү хуйвалдаанд Трампын кампанит ажлын хариуцсан албан тушаалтнууд, ОХУ-ын Засгийн газрын албаны хүмүүс болон армийн тагнуулын агентлагийг Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоныг унагаахын тулд Ардчилсан намын Үндэсний хорооны компьютерийг хакердсан гэж буруутгажээ.
Тэд мөн Викиликс сайтыг тэдэнд зориулж мэдээлэл хулгайлж, хуйвалдаанд оролцсон гэж сэжиглэж байгаа юм.
Цагаан ордон болон Трампын кампанит ажлын багийнхан энэ нэхэмжлэлийн хариуд одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийг нь 2016 оны сонгуульд ялахад ОХУ тусалсан гэх хардлагыг няцаасаар ирсэн юм.
Эх сурвалж: Reuters