Такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр иргэдийг зодож, дээрэмддэг байжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр иргэдийг зодож, дээрэмддэг байжээ

Такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр иргэдийг зодож, дээрэмддэг байжээ

Цагдаагийн албан хаагчид такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хулгай, дээрэм үйлддэг этгээдүүдийг илрүүлэн, шалгаж байна. Тодруулбал, цагдаагийнхны шалгалтын явцад уг этгээдүүд нь мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркын автомашинаар нийслэлд такси үйлчилгээ үзүүлэх нэрээр халхавчлан шөнийн цагаар үйлчлүүлсэн иргэдийг зодож, айлгаж сүрдүүлэн эд зүйлийг нь дээрэмддэг байсан нь тогтоогджээ. Мөн тэд бусдын автомашины улсын дугаарыг хулгайлж, энэхүү үйлдэлдээ ашигладаг байснаа хүлээсэн гэнэ. 

Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 1993-1997 онд төрсөн И, Б, Э, Б нар бүлэглэн үйлдсэнийг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн найдвартай такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн таксигаар үйлчлүүлэх, хувийн таксинд суухдаа улсын дугаар, автомашин маркыг сайтар харж, хэдэн цагийн үед хаанаас сууснаа ар гэрийнхэндээ мэдэгдэж байх зэргээр аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж