Хойд Солонгос цөмийн туршилтуудаа зогсоож, цөмийн гол байгууламжаа хаана гэв | News.MN

Хойд Солонгос цөмийн туршилтуудаа зогсоож, цөмийн гол байгууламжаа хаана гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цөмийн туршилтуудаа зогсоож, цөмийн гол байгууламжаа хаана гэв

Хойд Солонгос цөмийн туршилтуудаа зогсоож, цөмийн гол байгууламжаа хаана гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн байгууламжаа хааж, цөмийн пуужингийн туршилтуудаа зогсооно хэмээн мэдэгджээ.

Тус улсын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун “Дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн Хойд Солонгос цөмийн туршилтууд болон тив хоорондын баллистик пуужингийн бүх туршилтуудыг зогсооно” гэжээ.

Энэ шийдвэр нь Солонгосын хойгт энхтайван тогтоож, эдийн засгаа хөгжүүлэх зорилготой гэдгийг мэдэгдэлд дурдсан байна.  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд хэмжээний уулзалт явуулах юм.

Дээрх уулзалтын дараа Ким Жон Ун мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх зургадугаар сарын эхээр уулзалт явуулахаар төлөвлөж байгаа билээ.  АНУ-ын Ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагчтай анх удаа уулзах гэж буй нь энэ юм.

Ким Жон Уны дээрх мэдэгдлийн хариуд Трамп ‘Хойд Солонгосын хувьд энэ бол тун сайн зүйл. Хойд Солонгос цөмийн пуужингийн туршилтуудаа зогсоож, цөмийн гол байгууламжуудаа хаахаар болсон байна. Том алхам.” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ким Жон Уны шийдвэрийг “Чухал алхам. Энэ шийдвэр удахгүй болох Хойд, Өмнөд Солонгосын болон Хойд Солонгос-АНУ-ын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг амжилттай явуулахад эергээр нөлөөлнө”гэжээ.

Эх  сурвалж: BBC

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-21 49.0.171.43

Trump aguu hun batsaaniig hunguhuun dunguchihnu gaigui

Avatar

Зочин 2018-04-21 202.21.124.242

Хараагаад байгаа тэр коммунистууд чинь л Монгол улсыг тусгаар тогтнож, хөгжүүлж, улс шиг улс болгосон юм. Коммунистууд нийтийн өмчинд гар дүрж, оффшорт хөрөнгө нууж байгаагүй юм билээ.

Avatar

Зочин 2018-04-21 59.153.115.9

Өмгөөлөөд байгаа коммунистууд чинь одоо хага баяжсан байна даа. Оффшорчид бүгд ХУ намын бүтээгдхүүнүүд. Коммунизмын үед ч хэдэн нурууруу хутга шачид л байсан даа.

Avatar

Зочин 2018-04-21 64.119.22.146

Манай хөгшин хонины насгүй төгцгөн коммунистууд одоо гунихраад архи ууж хордлого шаахнь дээ хөөрхий. Удахгүй үхэж далд орцгоох юмнууд тэгсэн нь дээр дээ. Ааахахмхах хааөаахаха гах гах

Avatar

Зочин 2018-04-21 103.57.93.68

Ардчилсан тэмбүүнүүд л түрүүлээд чад хийнэ дээ.

Avatar

Зочин 2018-04-21 202.21.106.113

г*** нар а**с гэж их ярих дуртай байдаг гэсэн.

Avatar

Зочин 2018-04-21

Их дайны өмнө энд тэнд томчууд очиж гарын үсэг зурдаг. Израйль Сирийн асуудалд оролцоод эхэлбэл дэлхийн 3 р дайн эхэллээ гэсэн үг. Энэ дайны дараа ердөө 800 000 орчим хүн амьд үлдэнэ.

Avatar

Зочин 2018-04-21 202.21.106.167

Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгосыг татгалзахаас өөр аргагүй байдалд оруулж чаджээ.

Avatar

Зочин 2018-04-21 49.173.62.203

Трамп бууж өглөө

Avatar

зочин 2018-04-21 66.181.160.47

Юу ярихийг нь сонсож болно , итгэж болохгүй .

Avatar

Paвcaл 2018-04-21 174.216.10.62

Байгаа онох магадлал нь тодорхойгүй пуужин, байндаа хүрээд тэсрэх нь мэдэгдэхгүй цөмийн цэнэгээ гүйцэд боловсруулах боломжийг алгын чинээ нутаг, бусад улстай шахцалдсан давчуу байрлал, эдийн засгийн чадавхи нөөц нь хаалаа. Энэ улсыг хамгаалж байсан зүйл нь газарзүйн байрлал нь байсан юм. Учир нь Сөүл, Токио ердийн пуужингийн овоо хараанд нь байрлаж, хойдыг цөмдөх гэхээр Орос Xятад хоёртой хиллэж, дэлхийн эдийн засгийн хамгийн идэвхитэй бүс дотор яг голд нь байрласан арал байлаа. Бусдын дэмжлэггүй чадлаараа овоо хол явлаа.

Avatar

Зочин 2018-04-21 112.72.14.233

Хэхэ тунтгэр чотгорр гэдэг чинь гое санаа байна лаларбаатарыг тунтгэр чотгорр гэж нэрийг нь нь солиноо

Avatar

Зочин 2018-04-21 66.181.161.62

Amerikchuudiig tsomiin zevsgeesee tatgalzaj, omnodoos tsergee gargaagui baihad genedeed huchnii tentsveree aldaj uls ornoo amerikiin savart aldah ni dee aguu Kim.

Avatar

Зочин 2018-04-21 103.57.93.68

Цөмийн зэвсгээс биш туршилтаас татгалзана гэсэн. Үйлдвэрлэхээс татгалзана гээгүй.

Avatar

Зочин 2018-04-21 202.9.40.32

Одоо турших шаардлагагүй болсон гэсэн үг. Шаардлага гарвал галавсай шиг л үйлдвэрлэнэ.

Avatar

Зочин 2018-04-21 103.57.93.68

Украйны ачаар тэр цөмийн цэнэгт хошуугаа АНУст хүргэх баллистик пуужинтай болсон.

Avatar

Зочин 2018-04-21 103.57.93.68

Аль 2000 онд цөмийн бөмбөгтэй болчихсон улс шүү.

Avatar

Зочин 2018-04-21 103.57.93.68

Аюул занал учруулж, өдөөн хатгахгүй л бол цөмийн зэвcэг хэрэглэхгүй гэсэн. Ердийн зэвсгийн талаар дуугараагүй.

Avatar

Зочин 2018-04-21 103.57.93.68

Цөмийн цэнэгт хошуу, пуужингаа хийчихсэн юм чинь одоо туршиж яах юм бэ?

Avatar

шонх 2018-04-21 112.72.14.220

хаалгаа нээх нь ч нээнээ МАНАИХ ШИГ ГЭНЭТ ЦЭЛИЙТЭЛ НЭЭХГҮИ ЮМ цензуртаи хяналттаигаар ХУУЛИЙН ДОР алхам алхмаар аажуухан нээх юм. ХҮНИЙ НИЙГМИЙН ХОГ ШОРООГ АРИУТГАЖ ЦЭВЭРЛЭЖ ТООС ШОРООНООНООС НЬ САЛГАЖ БАИЖ ОРУУЛАХ ЮМ. аюулгүи баидалдаа бүрэн баталгаа гаргуулж тэнцвэрийг хангуулж баиж нээх юм. БАИДАЛ БИШДВЭЛ АТГАНДАА БАИГАА ХҮЧИЙГ ХЭЗЭЭ Ч СЭРГЭЭН ЧАДАХАА харуулчихсан консервацод хадгалж баихаа мэдэж баигаа. КИМ ХҮҮ СОЛОНГОС АРД ТҮМЭНДЭЭ ХАИРГҮИ [Хориотой Үг] болчихсон дарангуилагч бишээ.

Avatar

Иргэн 2018-04-21

Юун эрт том амлавдаа?!

Avatar

Зочин 2018-04-21 103.57.93.68

а**с хулхидна даа, хулхидна. Аавыг чинь бас ингэж хулхидаж байсан шүү, Кимчуун аа.

Avatar

Зочин 2018-04-21 202.179.25.191

а**с а**с л гэхийн сэтгэцийн өвчтэй юмуу?

Avatar

Зочин 2018-04-21 203.91.115.42

a**s mun l duu. a**s l youm chini.

Avatar

Зочин 2018-04-21 103.57.93.68

Манайд бас а**с байгаа шүү дээ. Харгис феодал Эрдэнэ вангийн дууч эмсийн хүрээлэн.

Avatar

Paвcaл 2018-04-21 174.216.10.62

Монголд тийм дууч эмcийн хүрээлэн байдаг болоо юу?

Avatar

Зочин 2018-04-21 103.57.93.68

Тийм. Эрдэнэ вангийн.

Avatar

oyun 2018-04-21 27.123.212.137

zaluu zub yum hiij bna tsaad amerik solongos 2 ni hulhidahgui bol shuu dee huniig odood bhad arga alga shuu dee
odohgui bolohoor hench gesen bodloo oorchilno mundug zaluu uls ornoo abch yabaa

Avatar

Зочин 2018-04-21 99.203.15.12

Худлаа доо,тэгэс хийж байгаад 1-2 жилийн дараа дахиад л мөнгө нэхдэг юм уу эс бол ямар нэг айхтар шаардлага тавиад шантаажилж эхлэнэ….нэгэнтээ том ч бай жижиг ч бай цөмийн цэнэгт хошуутай болчихсон түнтгэр чөтгөрийг дарж авахад тун хэцүү дээ.

Avatar

Зочин 2018-04-21 66.181.180.72

сайхан санаачлага, 2 солонгос нэгдэх эхлэл зөв тавигдвал богино хугацаанд нэгдэж болно байхдаа

Avatar

Зочин 2018-04-21 66.181.190.146

ЮУ НЭГДЭХ ВЭ ТИЙМ ЮМ ХЭЗЭЭЧ БОЛОХГҮЙШДЭЭ.ХЯТАД ЗӨВШӨӨРӨХГҮЙ.

Avatar

Зочин 2018-04-21 103.57.93.68

Хятад зөвшөөрнө. 1 улс, 2 систем.

Avatar

Зочин 2018-04-21 203.91.115.42

Amerik zuvshuurukhgui ee. End tend zurchilduj buudaltsaj baikh ni tedend l ashigtai.

Avatar

Зочин 2018-04-21 103.57.93.68

АНУсыг хэн ч тоохгүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж