Хөвсгөл аймаг бүх газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймаг бүх газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

Хөвсгөл аймаг бүх газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

Хөвсгөл аймгийн ИТХ-ын шийдвэрээр тус аймгийн газар нутгийг бүхэлд нь орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Энэ талаар “Уул уурхайгүй Хөвсгөл” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхбаатараас тодруулахад “Манай байгууллага болон иргэдийн тавьсан шаардлагын дагуу Хөвсгөлийн газар нутгийг 100 хувь орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг өчигдөр /2018.4.20/  аймгийн ИТХ-аар гаргасан. Хөвсгөл аймаг өмнө нь 50-р өргөргөөс хойш газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авч, уул уурхайн олборлолт явуулахыг хориглосон байсан. Нэмж бүх газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалт авснаар Хөвсгөл аймагт олборлолт явуулахыг бүрмөсөн хориглож байгаа юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн лиценз нэмж олгохгүй гэсэн үг” гэлээ.

Сонирхуулахад, Хөвсгөл аймагт Монгол орны усны нөөцийн 90 гаруй хувь нь байдаг юм.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж