Монгол инженерүүд хөгжлийн шийдлийг хайлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Монгол инженерүүд хөгжлийн шийдлийг хайлаа

Монгол инженерүүд хөгжлийн шийдлийг хайлаа

Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Монгол инженер 2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжихэд чиглэсэн юм. 

Тиймээс арга хэмжээний үеэр эрдэм шинжилгээний хурал, сургалт, үзэсгэлэн, олон улсын олимпиад гээд цогц арга хэмжээг зохион явууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд нийт 16 байгууллагын 70 гаруй инженер, техникийн ажилтнууд болон гадна, дотнын 12 их, дээд сургуулийн 220 гаруй оюутан, 80 гаруй эрдэмтэн, профессор багш нар оролцлоо.

Энэхүү арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлж буй технологи болон инженерийн шийдэл шаардаж буй асуудлуудыг танилцуулж, нийт 10 гаруй илтгэлийг инженер, техникийн ажилтан, профессор, багш нар хэлэлцүүллээ. Түүнчлэн ЭЕШ болох гэж байгаа энэ үед мэргэжил сурталчлах ажлыг хийж, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч нарт  эрэлттэй мэргэжил, ялангуяа инженерийн мэргэжлийн талаар тодорхой мэдээлэл өглөө.

Сүүлийн жилүүдэд “Монгол инженер” арга хэмжээг зөвхөн оюутан залуусын дунд бус төгсөгч инженер, үйлдвэр, компаниудад ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын дунд зохион явуулж байгаа нь цар хүрээг улам өргөжүүлж байгаагийн илрэл болж байна гэж эрдэмтэн, багш нар үзэж байна. Энэ арга хэмжээ нь зөвхөн бүтээлч оюун ухааны өрсөлдөөн болохоос гадна инженер технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд үйлдвэрлэл дээр гарч байгаа асуудлуудын талаар судалж, инженерүүдтэй хамтран гарц, шийдэл хайх зэргээр хамтран ажиллах, их сургууль бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж