МУИС "Оюутны хөгжлийн зээл"-ийн анхны гэрээг үзэглэв | News.MN

МУИС "Оюутны хөгжлийн зээл"-ийн анхны гэрээг үзэглэв

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

МУИС "Оюутны хөгжлийн зээл"-ийн анхны гэрээг үзэглэв

МУИС "Оюутны хөгжлийн зээл"-ийн анхны гэрээг үзэглэв

Монгол Улсын Засгийн газрын 46-р тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны  хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын дагуу Боловсролын Зээлийн Сангийн захирал, профессор П.Лхагвасүрэн, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Я.Төмөрбаатар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын хувьд анхны гэрээг МУИС-иас эхэлж байгаа бөгөөд боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа 2018 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжиж эхлэнэ. Монгол Улсын төсвөөс оюутан суралцагчдын хөгжлийн зээлд зориулж 75 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан нь “Оюутан хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгчгүй” зэрэг давуу талтай зээлээр суралцах нөхцөлийг бүрдүүлж байна.

Оюутны хөгжлийн зээлд хамрагдагсдыг сонгон шалгаруулахдаа дараах суралцагчдыг эхлэн дэмжих шаардлагатай. Үүнд:

  • Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлээр суралцагчид

  • Хагас өнчин суралцагчид

  • Амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн суралцагчид

  • Малчин өрхийн суралцагчид

  • Уг зээлд сургалтын голч оноо нь 2,8 –аас дээш оюутан, голч оноо нь 3,2-оос дээш суралцагчид хамрагдах боломжтой.

А.АНИР 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж