Ньюс хөтөч: Их хотын цэвэрлэгээтэй

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Их хотын цэвэрлэгээтэй

Ньюс хөтөч: Их хотын цэвэрлэгээтэй

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

нИЙГМИЙН ДААТГАЛЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

09.00

  • Рубик шооны ОУ нээлттэй тэмцээн манай улсад зохиогдох гэж байна. Тэмцээн архитектор ресторанд болно. Холбоо барих утас: 89199853, 94940818

09.30

  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн төр, захиаргааны байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулдаг “Яармагийн цом” уламжлалт тэмцээн 118 дугаар сургууль дээр зохион байгуулагдана. Холбоо барих утас: Р.Дамдин 9191-9656

10.00

  • Монгол туургатны ‘Миний монгол бичиг’ олон улсын уралдааны нээлт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хурлын танхимд, Лус, Гонгор, Намсрай бурханы бумбаны тахилга Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд эхлэх тэргүүтэн томоохон үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 88048481, 88081261, 300975

  • МУБИС 2-р байр 3 давхрын 311 тоот зааланд “Багшлахуйн ур чадварын олимпиад” болно. МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулиас 15 дах жилдээ зохион байгуулж байгаа тус олимпиадад МУБИС-ийн бүрэлдэхүүн 7 сургууль, Ховд их сургууль, Аварга дээд сургууль, Дархан дээд сургуулийн 5 хүнээс бүрдсэн 10 баг оролцоно. Холбоо барих утас: 99035319

10.30

  • Их хотын их цэвэрлэгээний 90 минут’ бүх нийтийн их цэвэрлэгээний нээлтээ 120 мянгатын автобусны буудал дээрх ‘Тэмээтэй хөшөө’ дээр хийх гэж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид ‘Тэмээтэй хөшөө’-г угааж, цэвэрлэсэнээр Хан-Уул дүүргийн их цэвэрлэгээ эхлэнэ. Үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн удирдлагууд, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцоно. Холбоо барих утас: 88108410 

11.00

  • Улсын филармонийн симфони найрал хөгжмийн энэ сарын 27-нд үзэгчдэд хүргэх Л.В:Бетховены VIII симфони, төгөлдөр хуурын III концертын талаар болон театрын соёлын тухайд мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 99196623, 99776917 

  • Их цэвэрлэгээний 90 минут арга хэмжээ Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ. Холбоо барих утас: 80888886

  • Нийслэлийн Засаг дарга С.Батболд агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх чиглэлээр хийж байгаа төслүүдийн хэрэгжилт, явцын талаар иргэдтэй уулзана. /СХД-ийн 7-р хороо 124-р сургууль/ Холбоо барих утас: 325044, 91113191, 91100461

12.00

  • ‘Хөхний эрүүл мэндийн төв’ -ийн нээлт болно. Тус төв нь хөхний эмгэгийг орчин үеийн тоног төхөөрөмж, дүрс оношилгоо болон лабораторийн шинжилгээгээр оношлох, хянах, өгөх, эмчлэх бололцоотой бөгөөд мэргэжлийн зөвлөх тэргүүлэх эмч нарын баг ажиллаж байна. Монголд ийм үйл ажиллагаа бүхий эрүүл мэндийн байгууллага өмнө нь байгаагүй юм. Нийгэмд маш хэрэгцээ бүхий эмнэлэг болох юм. Холбоо барих утас: 77550007,70009096 

14.00

  • Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажил, арга хэмжээний талаар иргэдтэй уулзана. /СХД-ийн 25-р хороо, 170-р сургууль, цэцэрлэгийн цогцолбор/ Холбоо барих утас: 325044, 91113191, 91100461

 

ҮЗВЭР 

13.00

  • ‘Гурван бяцхан тоорой сансар огторгуйгаар аялсан нь’ хүүхдийн жүжиг Чойжин Сүитс-д тоглогдоно. 

17.00

  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт Г.Доницетти ‘Лучиа Ди Ламмермур’ дуурь тоглогдоно.

​​​​​​​18.00​​​​​​​

  • Улсын драмын эрдмийн театрт М.Себастян ‘Нэргүй од’ жүжиг тоглогдоно. 

​​​​​​​19.00​​​​​​​

  • Улаанбаатар чуулганы танхимд ‘5 tones’ live concert тоглогдоно

​​​​​​​19.30​​​​​​​

  • Корперейт зочид буудлын Конвеншн центрт ‘ Touch the feeling Carmen suite’ балет тоглогдоно

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж