Бяцхан үрсдээ аз жаргал бэлэглэе

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Бяцхан үрсдээ аз жаргал бэлэглэе

Үндэсний соёл, амралтийн хүрээлэнгээс санаачлан зохион байгуулж байгаа “Миний хайртай гэр бүл” аяны хүрээнд наймдугаар сарын турш долоо хоног бүрийн бямба гариг бүр “Хүүхдэд зориулсан хамгийн гоё” шоу тоглолтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Тоглолтод хүүхэд, багачуудын сонсож, дууг нь даган дуулдаг “Crush bush”, “Good boys”, “Anemone” хамтлаг, дуучин Ану, Өнөдэлгэр, Цэлмүүн нар болон циркийн гайхамшигт үзүүлбэр зэрэг олон сонирхолтой тоглолт болж, хүүхэд багачуудад аз жаргал, хөөр баярыг бэлэглэсээр байна. Мөн тоглолтын үеэр супер азтан шалгаруулж, Паркад гэр бүлээрээ бүтэн жилийн турш үнэгүй тоглох сайхан боломжийг Үндэсний соёл, амралтийн хүрээлэнгээс олгохоор болжээ. Маргааш буюу наймдугаар сарын 20-нд болох “Хүүхдэд зориулсан хамгийн гоё шоу” тоглолтод дуучин Маргад-эрдэнэ, “Anemone” хамтлаг, Монгол циркийн “Circus Mongolia” хамтлаг оролцох юм байна. Та бүхэн Паркад ирж, бяцхан үрсээ баярлуулаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж