“Шидэт өнгө 2” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

“Шидэт өнгө 2” үзэсгэлэн нээгдлээ

“Шидэт өнгө 2” үзэсгэлэн нээгдлээ

Улсын тэргүүний 84-р сургуулийн дүрслэх урлагийн багш Б.Болортуяагийн санаачилгаар тус сургуулийн сурагчдын хамтарсан “Шидэт өнгө-2” уран зургийн үзэсгэлэн өнөөдөр /2018.04.20/ Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд Арт” галерейд нээлтээ хийлээ. Гурав хоног үргэлжлэх тус үзэсгэлэнд нийт 30 гаруй сурагчийн 100 гаруй бүтээл дэлгэгдсэн ажээ.

84 сургуулийн дүрслэх урлагийн багш Б.Болортуяа “Манай 84 дүгээр сургуулийн “Шидэт өнгө” уран зургийн дугуйланд маш олон хүүхэд суралцдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 38 хүүхдийн 100 гаруй бүтээл тавигдсан. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд хүүхэд бүрийн дотоод ертөнцийг харуулж байгаа гэж бодож байна. Хүүхдүүд өөрийн хүсэл сэтгэлд  юу орж ирснээ зурсан байгаа. Уран зураг зурж сурснаар хүүхдийн авьяас, зургийн тухай мэдлэг, чадвар нэмэгддэг. Хүүхдүүд гоо зүйн мэдрэмжтэй болж, уран бүтээлчээр бүтээлээ урлан үзэсгэлэн гаргаж байгаа нь амьдралынх нь нандин дурсамжийн нэг байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тус дугуйланд суралцан зурах ур чадвараараа тэргүүлсэн сурагчдад Монголын багш нарын холбооны дээд шагнал ‘Алтан мэлмий’ шагналаар шагнасан юм. 

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж