“Level-Up 1” тэмцээн болж, аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

“Level-Up 1” тэмцээн болж, аваргууд тодорлоо

“Level-Up 1” тэмцээн болж, аваргууд тодорлоо

Мэргэжил сургалтын салбартаа 10 жилийн туршлага хуримтлуулсан “Чухал амжилт” төвийн хамт олон төгсөгч, сурагчдынхаа дунд ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Level-Up 1” тэмцээнийг өнөөдөр /2018.04.20/ амжилттай зохион байгууллаа.

Богино хугацаанд асар их зүйлсийг сурч мэдсэн суралцагчдын дунд ширүүн өрсөлдөөн болсон юм. Гоёлын үс засалт, гоёлын нүүр будалт, оёдол, хумс заслын чиглэлээр чадварлаг суралцагчид ур чадвараа шалган өрсөлдөв. Мөн тогоочийн сургалтын төгсөгчид үндсэн хоол, салат зууш гэсэн төрлүүдээр ур чадвараа сорилоо.

Үс засалтын чиглэлээр хуримын үс засалт, эрэгтэй үс засалт гэсэн төрлүүдэд ялагч тодруулсан юм.

Монгол Улсын мастер зэрэгтэй, салбартаа тэргүүлэх багш нар шүүгчдээр ажилласан бөгөөд тэмцээнд оролцогчдын ур чадвар сайн байгааг үнэллээ.

Оёдлын төрөлд өрсөлдсөн суралцагчдын бүтээлүүд тун нямбай, чадварлаг байгааг шүүгчид мөн онцолсон.

Цаашдаа “Level-Up 1” тэмцээн улам илүү өргөжин хүрээгээ тэлэх аж.

“Чухал амжилт” сургалтын төвийн суралцагчид богино хугацаанд олон зүйлийг хийж чаддаг болсон нь чадварлаг, туршлагатай багш нарын ач тус юм.

Тэмцээнд оролцож амжилт гаргасан оролцогчид багш нартаа болон “Чухал амжилт” сургалтын төвийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж, цаашдаа ажлын талбарт улам их амжилт гаргахаа амлав. Тус төвийг төгсөгчид ажил олгогч нараас ажлын санал аваад эхэлсэн нь баяр дээр нь баяр нэмсэн бас нэгэн таатай мэдээ болж байна. 

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж