Нийслэлийн багш нар амны хөндийн эрүүл мэндэд суралцана

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Нийслэлийн багш нар амны хөндийн эрүүл мэндэд суралцана

Нийслэлийн багш нар амны хөндийн эрүүл мэндэд суралцана

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас есөн дүүргийн төрийн өмчит ерөнхий боловсролын 134 сургуулийн I-V ангийн 4000 гаруй багшийг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтад хамруулахаар болсон. Төлөвлөгөөний дагуу эхний сургалтын нээлт өнөөдөр /2018.04.20/ Баянгол дүүрэгт боллоо. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилготой “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтад Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 17 сургуулийн 500 гаруй багш хамрагдав.

Сургалтаар хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Амны хөндийн эрүүл мэнд“ гарын авлагыг танилцуулж, багш нарын мэдлэг туршлагыг сайжруулахаас гадна тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл зөвлөмж хүргэх юм.

Анхааруулахад, нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдийн дундах шүд цоорол ДЭМБ-ын гаргасан шалгуураар “маш өндөр” ангилалд хүрээд байгаа юм.  

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж