Оюуны өмч, улсын бүртгэлийг "салгах" төсөл дэмжигдлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Оюуны өмч, улсын бүртгэлийг "салгах" төсөл дэмжигдлээ

Оюуны өмч, улсын бүртгэлийг "салгах" төсөл дэмжигдлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив. 

Энэ төсөл нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хоёр тусдаа статустай болгох тухай хуулийн төсөл юм.  УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ “Бид энэ хоёр байгууллагыг салгах эсэхийг яриад сууж байгаа нь эмгэнэлтэй байна. Салгаад, аль яам авах нь надад хамаагүй. Оюуны өмч, инновацийн асуудалдаа анхаарах хэрэгтэй байна” гэв. 

Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн санаачиллаа хэмээн шүүмжилсэн юм. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж