Баянзүрх дүүргийн ‘’Хүүхдийн төлөө зөвлөл’’-ийн анхдугаар хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн ‘’Хүүхдийн төлөө зөвлөл’’-ийн анхдугаар хуралдаан болов

Баянзүрх дүүргийн ‘’Хүүхдийн төлөө зөвлөл’’-ийн анхдугаар хуралдаан болов

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг ‘’Хүүхдийн жил’’ болгон зарласантай холбогдуулан дүүргийн ‘’Хүүхдийн төлөө зөвлөл’’-ийг шинэчлэн баталсан билээ. Тэгвэл өнөөдөр уг зөвлөлийн анхдугаар хуралдаан болж  шинээр батлагдсан зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулж,  зөвлөл цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлээ гаргасан юм.

Зөвлөлийн тэргүүнээр дүүргийн Засаг дарга Т.Баясах томилогдсон бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Цэнгэлмаа болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн төлөөлөл  багтсан байна.

Түүнчлэн тус зөвлөл нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллагын хувьд цаашид хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, хүүхдийн санал санаачлагыг хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар санал солилцож ажлын төлөвлөгөөг гаргалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж