Хоёр өөр мэдрэмж, өнгөтэй сонгодог модерн бүжигтэй

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Хоёр өөр мэдрэмж, өнгөтэй сонгодог модерн бүжигтэй

Хоёр өөр мэдрэмж, өнгөтэй сонгодог модерн бүжигтэй

“Номадик балет” продакшны уран бүтээлчид “Кармен Сюти” сонгодог балет болон “Touch the feeling” орчин үеийн балетаас бүрдсэн цоо шинэ бүтээлээ маргааш “Сorporate Hotel and Convention Centre”-т тоглох гэж байна.

Тоглолтын эхний хэсэг бүжиг дэглээч, найруулагч Э.Эрдэнэжаргалын бүтээл “Touch the feeling” контемпорари балетаар эхлэх бөгөөд орчин үеийн бүжгийн онцлог, монгол найруулагчийн мэдрэмж, төсөөллийг харуулжээ. Харин хоёрдугаар хэсэг болох “Кармен Сюти” нь Ж.Бизегийн алдарт дуурийг бүжгэн жүжигт оруулж, найруулан цохивор хөгжмөөр баяжуулсан Родион Щедриний хувилбараар Монголын үзэгчдэд анх удаа хүрэх юм байна.

1984 оноос хойш Кармен дуурийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавьж байсан. Тэгвэл энэ удаа бүжгэн жүжиг, балет хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.

Сонгодог урлагийг шимтэн сонирхогч үзэгчдийг хоёр өөр мэдрэмж, хоёр өөр өнгө, төрх сонгодог болон модерн бүжгийг хослуулжээ. Маргааш (2018.04.21) 19.30 цагаас Сorporate-д эхлэх тоглолтын билет www.ticket.mn сайтаар 30.000, 40.000-р зарагдаж байгаа аж. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж