“Алтан дагина” анх удаагаа Монголд саатна | News.MN

“Алтан дагина” анх удаагаа Монголд саатна

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

“Алтан дагина” анх удаагаа Монголд саатна

“Алтан дагина” анх удаагаа Монголд саатна

Хөлбөмбөгийн спорт сонирхогчдын нэгэн хүсэл ирэх долоо хоногт Монголд биелэнэ. “Алтан дагина” нэрээр алдаршсан хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом ирэх даваа гаригт Улаанбаатарт түр саатахаар боллоо.

6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон энэхүү цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг байна.

Монгол Улсын түүхэнд тохиох онцгой өдрүүдийн нэг бол “Алтан дагина”-ыг өөрийн нүдээр харж, үнэ төлбөргүй дурсгалын зураг татуулах боломжийг “World Cup Trophy Tour” арга хэмжээний үеэр олгохоор болжээ. Хөлбөмбөг сонирхогч найз нөхөд, гэр бүлийн хамт та дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 13.00-20.00 цагийн хооронд Шангри-Ла худалдааны төвийн нэгдүгээр давхарт саатахад болох юм.

“Кока кола” компани Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулдаг “World Cup Trophy Tour” буюу Дэлхийн цомын аялал өнгөрсөн оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дэлхийгээр тойрох аялалаа эхэлжээ. Цомыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Москва хотоос үдэн гаргаж байсан байна. Тэгвэл 50 гаруй улсад зочлох “Алтан дагина” цом Улаанбаатарт саатахад гурван хоног үлдлээ.

“World Cup Trophy Tour” аялал 126 мянган км зам туулж, зургаан тивийн 50 гаруй улсын 91 хотод зочилно. Энэ жил 24 оронд анх удаагаа айлчлах бөгөөд үүнд Монгол улс багтсан юм.

Дэлхийн Цомын суурин дээр “FIFA World Cup” хэмээн алтан үсгээр бичсэн байдаг. Цомын доод хэсэгт 1974 оноос хойш ДАШТ-д түрүүлсэн улсын нэрийг сийлсэн бөгөөд хамгийн сүүлд 2014 онд түрүүлсэн Герман улсын нэр бичээстэй байгаа. Аваргуудын нэрийг бичих зай дууссаны дараа энэ цомыг ашиглах эсэх тодорхойгүй байгаа аж. Харин 2038 оны ДАШТ хүртэлх аваргуудын нэрийг бичих талбай байгаа юм байна.

Дэлхийн Цомыг түрүүлсэн багт бүр мөсөн өгдөггүй, ФИФА буцаан авдаг бөгөөд аваргуудад дуураймал алтан цом үлддэг ажээ.

 

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Buruu medeelel 2018-04-20 99.16.103.87

Altan dagina gedeg chini 1930-1970 onii Delhiin avargad shalgaruulah temtseend turuulsen bagt ugch baisan huuchin tsomiin ner shuu dee kkk

Avatar

Зочин 2018-04-20 182.160.35.147

Zurag avhuulah une taks ni he ym be

Avatar

Зочин 2018-04-20 66.181.188.135

Алтан дагина биш "Алтан цом" шуу дээ. Хуучин "Алтан дагина" цомыг 1970 онд дэлхийд 3 туруулсэн Бразилийн шигшээд уурд хадгалуулпхаар егеед шинэ цом гаргасан нь "FIFA world cup trophy".

Avatar

Зочин 2018-04-20 202.21.106.160

Tsul alt umu zaza oigloo bayaralla unts ni hedtei bga um shangirllagin hamgaalatin shem hiisn hun medeh hun bnu :p

Avatar

Зочин 2018-04-20 66.181.186.174

За манайхан энийг нь дэлсчихвий дээ, бурхан минь. Маргааш нь хөрөөдөж жижиглээд монгол банкинд тушааж энэ тэр, айн? Төр засгаас төлөвлөгөө норм энэ тэр яриад улс үндэстнээрээ нэг л өлөн маягтай байгааг хэлэх үү. Нэг дор 5кг-аараа сул орж ирж байхад гээл дайрвал яана.

Avatar

bb 2018-04-20 45.117.35.11

bugdeeree niilvel yund ch diildehgui shu gd dairval balarlaa shuu hha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж