Явуулын амбулатори нээж ажиллуулна гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Явуулын амбулатори нээж ажиллуулна гэв

Явуулын амбулатори нээж ажиллуулна гэв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт сэдвээр мэдээлэл хийж байна. 

Тэрбээр “2017 онд 74328 хүүхэд шинээр мэндэлж, Монгол Улсын хүн ам 3,2 саяд хүрсэн. Сүрьеэгийн халдвар 2017 онд 4300 бүртгэгдсэн бол 5,6 хувь нь эмэнд дасамтгай тохиолдол эзэлж байна. Манай улсад 3500 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 549 нь эрүүл мэндийн өрхийн эмнэлэг эзэлдэг. Эмнэлгийн үйлчилгээг чанартай болгох үүднээс эрүүл мэндийн салбарт зориулж буй төсвийг 9,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. 150 сая хүн эм төлбөрийн улмаас санхүүгийн хямралд ордог. Иргэд эрүүл мэндийн төлбөрөө хувиасаа төлж байгаагаас болоод ядууралд өртөх шалтгаан болж байсан. Тиймээс өдрийн эмчилгээнд зориулж 5,2 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулсан. Цаашид хөдөө орон нутагт эмнэлгийн тусмламжийг явуулын амбултори нээж ажиллуулахаар төлөвлөж байна” гэв. 

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Бид өмнөх парламентаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчилж, тусламж үйлчилгээний нэр төрөл, багцыг шинэчилсэн. Ингэснээр өндөр өртөгтэй эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөвчлөхөөр тусгасан. Энэ Засгийн газар ЭМД-ын санг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн нь даатгалын тогтолцоог гажуудуулсан. ЭМД-ын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж юу худалдан авах, хэнээс худалдан авч байгаа талаарх мэдээллийг цахим хэлбэрээр хянах, хараат бус цогц байгууллага байх дэлхийн жишиг гажуудсан гэлээ. 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж