Тайландын нийслэл Бангкок хотод боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-очир, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбат нарын удирдлага дор нийт есөн тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн энэ сарын 28-нд дуусна. Дараах боксчид залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.
Үүнд:
Эрэгтэй:
- 49 кг-ын жинд Ч.Ууганхүү
- 52 кг-д Ч.Мөнх-Очир
- 56 кг-д Т.Энхтөр
- 60 кг-д О.Тулга
- 64 кг-д С.Өсөхбаяр
Эмэгтэй:
- 51 кг-д Б.Мөнгөнсаран
- 54 кг-д Э.Мичидмаа
- 57 кг-д Д.Хонгорзул, 69 кг-д Н.Ану нар өрсөлдөж байна.