Наймаас 13 давхар хүртэлх айлуудын цонх шатжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Наймаас 13 давхар хүртэлх айлуудын цонх шатжээ

Наймаас 13 давхар хүртэлх айлуудын цонх шатжээ

 Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  13  давхар орон сууцны найман давхарт өчигдөр /2018.04.19/ үдийн 12 цагийн орчимд гал гарсан талаар бид мэдээлсэн.

Нийслэлийн онцгой байдлын газрынхан дуудлагын дагуу очиж ажиллан, галыг унтраасан байдаг. Галын улмаас 8, 9, 10, 11, 12, 13 давхрын айлуудын цонхны хүрээ, тагтан дээрх эд хогшил  шатжээ. 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтайгаар 12:37 цагт очин, нэг цаг ажиллаж унтраасан аж. Мөн гал гарах үеэр хүн бэртэж гэмтээгүй. Харин одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Сануулахад, хэдхэн хоногийн өмнө тус дүүргийн 25 дугаар хорооны нутаг, 67 дугаар байрны таван давхрын монсартад гал гарсан юм. Хэргийг тус байранд амьдардаг залуухан эхнэр нөхөр хоёр маргалдсанаас болж, нөхөр нь уурандаа орон гэрээ галдсан гэх мэдээллийг  хөрш нь өгөөд байгаа билээ.

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж