Хятад руу өдөрт 1000 нүүрсний машин гарч байна

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Хятад руу өдөрт 1000 нүүрсний машин гарч байна

Хятад руу өдөрт 1000 нүүрсний машин гарч байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ сарын 8-12-ны өдрүүдэд урд хөршид хийсэн айлчлалаар Хятад руу экспортлох Монголын нүүрсний гарцыг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн. Тодруулбал,  Хятадын Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашинуудыг нэвтрүүлэх гарцыг гурав болгон нэмснээс хойш өдөрт 1000 гаруй автомашин хилээр нэвтэрч байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.   Гашуунсухайт-Ганцмод боомтоор өчигдөр /2018.04.19/ нүүрс ачсан 1012 автомашин Хятад руу гарсан байна. Нүүрсний машинуудын  780 буюу 77 хувь нь “Эрдэнэс Тавантолгой”-нх, 191 буюу 19 хувь нь “Энержи Ресурс”, үлдсэн нь орон нутгийн өмчит “Тавантолгой”-нх аж.  Өчигдөр Ганцмодны боомт дээр Монгол руу гарах гэсэн нүүрсний машинуудын гацаа үүссэн. Тэгвэо Ганцмодны боомтын нэг гарцын хаалгыг автомашин мөргөсний улмаас Хятадын талаас түр хязгаарлалт хийсэн байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж