С.Оюун: Нууц материал ил болбол эргэлзээг тайлна

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

С.Оюун: Нууц материал ил болбол эргэлзээг тайлна

С.Оюун: Нууц материал ил болбол эргэлзээг тайлна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр /2018.04.20/ тохиож, гэр бүл, Ардчилсан намын гишүүд хөшөөнд нь хүндэтгэл үзүүлсэн юм.  Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун оролцсон. Энэ үеэр хэвлэлийнхэнд дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр ‘Гурван шатны шүүхийн талаар манай гэр бүл тодорхой байр сууриа илэрхийлсэн. Шүүх хурлыг нээлттэй хийх саналыг тавьсан ч хаалттай болсон. Хэргийн материалыг нээлттэй болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч одоо болтол нууцын зэрэглэлд байлгаж байгаа. Алдсан хүн арван тамтай. Тэр нууцын зэрэглэлд байгаа материалууд ил болж байж, эргэлзээг тайлна. Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа учраас зөв, бурууд санаа зовж байна. Захиалагч нь олдоосой. Хэргийг захиалсан  хүмүүс ял битгий завшаасай. Хэрэг хийгээгүй хүмүүс битгий хэлмэгдээсэй гэж санаа зовж байна’ гэсэн юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж