Хэнтий аймгийн  Стандартчилал хэмжилзүйн газар шинэ байртай болно

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгийн  Стандартчилал хэмжилзүйн газар шинэ байртай болно

Хэнтий аймгийн  Стандартчилал хэмжилзүйн газар шинэ байртай болно

Хэнтий аймгийн төв Чингис хотод энэ онд төрийн үйлчилгээний таван барилга шинээр ашиглалтад орно. Үүний нэг Стандартчилал хэмжилзүйн газрын шинэ барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. 1958 онд үүсгэн байгуулагдсан Стандартчилал хэмжилзүйн газар жаран жилийн хугацаанд өөрийн гэсэн байр оронгүй явсаар ирсэн бөгөөд  МХГ-аас ашиглах боломжгүй гэдэг дүгнэлт гарсан хуучны байранд үйл ажиллагаагаа явуулж байсан юм.

736 сая төгрөгийн төсөвтэй орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн шинэ барилгын ажил энэ оны 7-р сард дуусаж, улсын коммист хүлээлгэн өгөхөөр өнөөдрөөс ажлаа эхлүүлж байна.

Шинэ барилгын шав тавих ёслолд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хэнтий аймгийн засаг дарга Д.Ганбямба, засаг даргын орлогч Хэрлэнчулуун, Стандарчилал хэмжилзүйн газрын дарга Ч.Пүрэвдорж болон гүйцэтгэгч “Цагаан зууч” ХХК-ны удирдлага, ажилчид оролцлоо. Д.Гантулга гишүүний тухайд энэ оны улсын төсөвт Хэнтий аймагт тусгагдсан 18 тэрбум төгрөгийн 11.5 тэрбум төгрөгийг өөрийн тойргийнхоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд тусгуулсан байна.  Стандартчилал хэмжилзүйн газрын араас аймгийн цагдаа, татвар, хөдөлмөр халамж үйлчилгээний газрууд болон 250 хүүхдийн цэцэрлэгийн байр шинээр баригдаж, мөн л энэ ондоо багтааж ашиглалтад орно.

Энэ нь Хэнтий аймгийн төвд төрийн үйлчилгээний таван барилга анх удаагаар шинээр нэгэн зэрэг баригдаж байгаа анхны тохиолдол болж буйгаараа онцлог юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж