Тогооч нарын тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Тогооч нарын тэмцээн боллоо

Тогооч нарын тэмцээн боллоо

Хятадад тогооч нарын нөхөрсөг тэмцээн болсон байна. Энэ сарын 18-нд эхэлсэн “Янжоу хоол” хэмээх тус тэмцээн нь Жянсу мужийн Хуай Ан хотод болжээ. Тэмцээнд оролцохоор Шанхай, Жэжян, Анхуй хот гэх мэт Хятадын өнцөг булан бүрээс 460 гаруй тогооч нар ирж, харилцан туршлага солилцсон аж. Тэрчлэн тэд хоолны урлагийн гайхамшгийг гайхуулахын зэрэгцээ өөрсдийн гарын хоолоо хийж сонирхуулсан байна. Мөн Хятадын онцлог, уламжлал, соёлыг “шингээсэн” 800 гаруй хоолны үзэсгэлэн дэлгэгджээ. Харин өчигдөр олон улсын хоолны үзэсгэлэн нээлтээ хийсэн бөгөөд гурван хоног үргэлжлэх гэнэ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж