Шинжлэх ухааны сэтгүүлд өчигдөр (2018.04.19) нийтлэгдсэн судалгааны нийтлэлд бичсэнээр дэлхий дээр хэдхэн зуун жилийн дотор зэрлэг ан амьтад устаж үгүй болох бөгөөд үхрээс том амьтан үлдэхгүй гэжээ.
Судалгааг явуулсан Нью Мексикийн их сургуулийн эрдэмтэн Фелиса Смитийн үзэж буйгаар хөхтөн аварга амьтад болон зэрлэг амьтдын мөхлийн шинж тэмдэг Африк тивд хэдийнэ эхэлсэн гэнэ.
Хойд Америкт л гэхэд анхны хүмүүс очсоноос хойш зэрлэг одос үхрийн амьдын жин 98 кг-аас 7.6 кг-аар багассан ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Кенид умардын сүүлчийн цагаан хирс үхсэн билээ. Мөн заан, анааш, усны үхэр зэрэг хөхтөн аварга амьтдын тоо толгой багасаж байгаа аж. Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан ном”- Африкийн зэрлэг одос үхэр, хүрэн баавгайг нэн ховордож буй амьтны жагсаалтад оруулсан юм. Мөн дэлхий дээрх хамгийн том хөхтөн амьтан далайн цэнхэр халим ч мөн энэ жагсаалтад орсон.
Харин зарим эрдэмтэд дээрх судалгааны дүнтэй санал нэгдэхгүй байгаа бөгөөд хөхтөн том амьтад жижиг амьтдыг бодвол хамгаалалтад авахад хялбар байдаг хэмээжээ.
Эх сурвалж:reuters