ХБНГУ-ын Берлин хотоос олдсон дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөгийг өчигдөр (2018.04.19) аюулгүй болгох үүднээс хотын төвийн 800 метрийн радиус доторх байшин барилга дахь оршин суугчид, албан хаагчдыг нүүлгэн шилжүүлжээ. Тэсрэх бөмбөг олдсон хотын төв дэх нэгэн байшингийн ойр орчимд засгийн газрын байрууд, хотын галт тэрэгний буудал, эмнэлэг байжээ. Берлин хотоос 1939-1945 оны хооронд дэлхийн хоёрдугаар дайны үед булсан тэсрэх бөмбөгнүүд жил бүр хэдэн мянгаар олддог гэнэ.
Цагдаа нар өнгөрсөн лхагва гаригт олдсон 500 кг тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон байна.
Өнгөрсөн наймдугаар сард Берлиний хамгийн хөл хөдөлгөөн ихтэй “Tegel” нисэх буудлын орчим Зөвлөлтийн тэсрэх бөмбөг олдсоны дараа нисэх буудлыг түр хугацаагаар хаахад хүрч байсан юм. Есдүгээр сард мөн Франкфуртын нэгэн эмнэлгийн орчмоос дайны үеийн том тэсрэх бөмбөг олдсоны дараа эмнэлгийн өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлж байжээ.
Эх сурвалж: BBC