Санал хураах болоход ирц хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Санал хураах болоход ирц хүрсэнгүй

Санал хураах болоход ирц хүрсэнгүй

УИХ-ын ээлжит чуулганаар УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв. Гишүүд асуулт асууж үг хэлээд санал хураах гэсэн боловч ирц хангалтгүй байсан тул үдээс хойш санал хураахаар товлоод, чуулганыг түр завсарлуулав.  

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ:

-Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах зайлшгүй шаардлагатай юм байна лээ. 2018 оны төсвийг баталж байхад нэлээд олон хуулийн алдаа гарч байсан. Материалын үнэ, норм норматив өөрчлөгдсөн байхад төсвөө шинэчлэхгүй бол алдаа гараад байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:

-Төсвийн хуульд норм, стандарт байхгүй учраас сургууль цэцэрлэг дээр харилцан адилгүй санхүүжилт тавьдаг. Өөрөөр хэлбэл,  төсөв төлөвлөхдөө стандарт баримтлахгүй байна. Стандарт тавьж өгснөөр дараа жилийн төсөв чанартай, бодит амьдрал дээр хэрэгжих боломжтой болж өгнө.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

-Орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг цэгцлэх, нэг жишигт хүргэх цаг нь болсон. Манай тойрог дээр хэдэн соёлын төв барих гэхэд янз бүрийн хэлбэр загвартай баахан зураг байдаг юм байна. Тэгэхээр сумын төсвийн соёлын төв, сургууль, цэцэрлэгийг таван янзаар зураад, санхүү төсвийг нь тогтоочих хэрэгтэй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАН:

-Энэ төсөл их чухал юм. Санаа нь бол төсвийн төлөвлөлтийн норм гэж ярьж байгаа. Уг норм норматив бидэнд байгаа л даа, мөрдөхгүй л байгаа болохоос биш. Гишүүд гол төлөв төлөвлөлтийн асуудал ярьж байна. Төлөвлөлтийн норм бол бидэнд байдаг, мөрддөггүй байхгүй юу. 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:

-Бидэнд норм, норматив, стандарт байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ төсвийг төлөвлөхдөө норм, норматив баримтлах ёстой гэдэг заалт байхгүй учраас төсвөө замбараагүй батлаад байгаа юм. 

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА:

-2019 олны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх гэж байгаа энэ үед чухал хууль оруулж ирсэнд талархаж байна. Хамгийн чухал нь шинээр баригдаж байгаа барилга байшинд ажиллах орон тооны асуудлыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлага байна. 

Т.НОМИН 

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж