С.Бямбацогт: "78 Ерөнхий сайд"-тай болчихсон гажуудлыг засах ёстой | News.MN

С.Бямбацогт: "78 Ерөнхий сайд"-тай болчихсон гажуудлыг засах ёстой

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: "78 Ерөнхий сайд"-тай болчихсон гажуудлыг засах ёстой

С.Бямбацогт: "78 Ерөнхий сайд"-тай болчихсон гажуудлыг засах ёстой

‘Улс төрийн санхүүжилт ба өндөр түвшний авлигаас сэргийлэх нь’ сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт оролцож үг хэлсэн юм. Тэрээр энэ үеэр Монгол Улс 78 Ерөнхий сайдтай болчихсон юм шиг улс төрийн тогтолцооны гажуудлыг Үндсэн хуулийг өөрчлөх замаар л засна гэдгийг тодотгосон юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-Улс төрийн намуудад итгэх олон түмний итгэл илт суларч байна. Та Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүний хувьд энэ бүхнийг чухам яаж  засч залруулах ёстой гэж үзэж байна вэ?  

-Өнөөдөр улс төрийн нам тойрсон олон ээдрээтэй асуудал байна. Намуудад байгаа энэ асуудал эргээд зөвхөн намд төдийгүй төрд итгэх олон түмний итгэлийг сулруулж байна. Ийм байхад улс төрчид гар хумхин сууж таарахгүй. ‘Тос дотроосоо өтдөг’ гэдэг шиг энэ хэвээр явсаар байвал намууд дотроосоо ялзраад дуусна. Зүгээр хоосон шүүмжилж дэмий яриад яваад байх биш аль болох гарц шийдэл олж л асуудлыг шийдэх ёстой. Яах аргагүй таны хэлдэг шиг өнөөдөр улс төрийн намууд бүр болохоо больчихсон байна. Улс төрийн намыг ард иргэд юу гэж харж байна вэ гэхээр эрх мэдэл, мөнгө, албан тушаалын төлөөх хэсэг хүмүүсийн бөөгнөрөл, бүлэглэл гэж л харж байна. Ийм бөөгнөрөлд итгэх хэрэг байна уу?, ингэж бөөгнөрсөн улсуудыг дэмжих хэрэг байна уу?, ийм зорилготой намууд байх шаардлага бий юу? гэдэг асуудал олон нийтийн дунд хүчтэй яригдах болсон. Зөвхөн өнөөдөр ч яригдаж байгаа юм биш. Үндсэндээ 2010 оноос хойш яригдаж байна. Үе үеийн судалгаагаар улс төрийн намд итгэх ард иргэдийн итгэл байнга буурч байгаа. Тийм болохоор улс төрийн намууд ямар байх, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаагаа юунд чиглүүлэх ёстой вэ гэдгийг тал талаасаа ярьж шийдэх цаг нь нэгэнт болсон. Нам гишүүд дэмжигчидтэйгээ яаж харилцах ёстой, санхүүжилтийг нь хэрхэн ил тод, хариуцлагатай болгох вэ гээд асуудлыг цогцоор нь, том зургаар нь харах учиртай. Чухам энэ л үүднээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

-Улс төрийн намд авлига хамгийн их байна гэх асуудал хүчтэй яригдах болсон. Үүнийг тэгээд засах боломж байгаа гэж үү?

-Хэн нэг мөнгөтэй хүн намд хандив нэрийдлээр их хэмжээний мөнгө өгөөд хойморт нь гараад суучихдаг асуудал үнэндээ хавтгайрсан. Насаараа тухайн намд зүтгэсэн, итгэл үнэмшлээ өгсөн, амьдралаа зориулсан хүмүүс, мэдлэг боловсролтой, улс орноо гэсэн чин сэтгэлтэй залууст намд орох, дэвших боломж энэ хэрээр хаагдсан. Өнөөдөр хэн намд орж байна вэ гэхээр ерөөсөө л эрх мэдэлд хүрэх гэсэн, албан тушаалд очих гэсэн адын шуналтан, эсвэл намаар дамжиж албан тушаалтай болж аваад авлига авах гэсэн овжин этгээдүүд л намд шургалдаг, намын далбаан дор төр лүү зүтгэдэг, зүүгддэг болчихлоо. Энэ гаж буруу хандлагыг яаж засах залруулах вэ гэдэг хамгийн чухал. Нам өөрийн үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй, тэрхүү үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ төлөө үйл ажиллагаа явуулдаг, гишүүд нь тэрнийг нь дэмждэг, тойрон хүрээлж чаддаг, намынхаа  төлөө гишүүд нь зүтгэдэг, гишүүний татвараа өгч чаддаг тийм л эрүүл тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ялсан мандсан үед нь явуулын хоноц ирж найрлаж байгаад явчихдаг, ялагдсан ядарсан үед нь хар буурин дээр нь хаяад зугтаагаад явчихдаг хуншгүй байдал ердийн үзэгдэл болсон. Үүнээс чинь болж намын нэр хүнд шалдаа хүртэл унаж, намд итгэсэн түмний итгэл талаар болж байгааг одоо л засахгүй бол оройтох гээд байна. Энэ тал дээр зайлшгүй өөрчлөлт хийх цаг нь болсон. Улс төрийн намуудын гол зорилго нь сонгуульд оролцож төрийн эрх барих явдал. Гэтэл энэ зорилгодоо яаж хүрч байна гэхээр ерөөсөө л сонгогчдыг худалдаж авдаг, сонгогчдод мөнгө өгдөг, тараадаг, амладаг тийм байдлаар л хүрдэг болсон. Сүүлдээ одоо бүр улс төрийн нам дотроо эрх мэдэлд хүрэхийн тулд, намын дарга болохын тулд, намын сонгуульт албан тушаалд хүрэхийн тулд намынхаа гишүүдийг худалдаж авдаг зохисгүй байдал газар авлаа. Ийм байдлаар цаашдаа явж хэрхэвч болохгүй. Тийм болохоор Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэж хэлээд байгаа нь энэ юм.

-Энэ хаврын чуулганаар Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай гээд олон хуулийн төсөл хэлэлцэх асуултын жагсаалтад орсон. Тэгвэл улс төрийн тогтолцооны энэ гажуудлыг өөрчлөх асуудал чухам хаанаас эхлэх ёстой вэ?

-Яг зөв. Юун түрүүнд эхлээд бид Үндсэн хуульд  өөрчлөлт оруулах нь зайлшгүй болсон. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг асуудал бүр 2008 оноос хойш 10 жил яригдаж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр урагшаа гишгэхэд бэрх болчихлоо. Засаглалын эрх мэдлийн хувьд УИХ, Ерөнхийлөгч, ЗГ, тэр байтугай шүүх бие биесээ хааш нь ч хөдөлгөхгүй баглаж, багалзуурдчихаад байна. Хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалдаа, хууль хэрэгжүүлэх ажилд нь хяналт тавихын оронд өдөр тутмын үйл ажиллагаанд нь шууд хутгалдан ордог болчихлоо. Ерөнхийлөгч нь ч бас Ерөнхий сайд шиг, Их Хурлын 76 гишүүн нь ч бүгдээрээ Ерөнхий сайд шиг эрх мэдэл эдлэх гэж дур зоргоороо загнаж байна. Өнөөдөр Монгол Улс 78 Eрөнхий сайдтай болчихсон энэ гажуудлыг даруй засах ёстой. УИХ-ын гишүүдийн хэтийдсэн эрх мэдлийг хумих ёстой. Хүчтэй Ерөнхий сайд, хөгжлийн бэрхшээлгүй Засгийн газартай болохын тулд Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр арга алга. Гишүүд энд Засгийн газрын ажлыг зааж зурдаг, тэнд сум багийн ажилтай зууралддаг есөн шид нь бүрдсэн алмай хуумгай байдлаас болж хөгжлийн бодлогод байнга тээг садаа учирч байна Хууль тогтоогч нь хуулиа баталдаг, бас хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байхад л гүйцээ. Түүнээс биш Засгийн газраа шантаажилдаг, амин хувийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж барьцаалдаг байж хэрхэвч таарахгүй.

-УИХ-ын гишүүдийн ирц, ёс зүйтэй холбоотой асуудлыг иргэд маш их шүүмжилж байна. Их хурлын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлагыг гишүүд өөрсдөөсөө эхлүүлэх асуудал зайлшгүй байх ёстой гэсэн хандлага давамгайлах боллоо.

-Гишүүдийн эрх нь ихдэж, үүрэг нь хөнгөдөөд ирэхээр ийм юм болоод байна. Ард түмний элч нь байна гэж сонгогдчихоод чуулган, байнгын хорооны хуралдаандаа суухгүй алга болчихдог, үүрэг хариуцлагаа хаяж гээчихсэн нөхдүүд цөөнгүй боллоо. Үүнээс үүдээд эзгүй гишүүдийн өмнөөс кноп дарж, сэтгүүлчдийн шоглон хэлдгээр ‘төгөлдөр хуурддаг’ байдал гаарч байна. Энэ чинь наанадаж нэг гишүүн нөгөө гишүүнийхээ халдашгүй эрхэнд халдаж байгаа, цаанадаж хууль зөрчиж байгаа, төрийн бодлого шийдвэрт хууль бусаар нөлөөлж байгаа асуудал шүү дээ. Гишүүд өөрсдөө ёс зүйтэй хариуцлагатай байж дараа нь бусдаас, төрөөс, төрийн бусад албан хаагчдаас хариуцлага нэхэх ёс суртахууны эрх нь үүснэ гэж би боддог. Тиймээс хуралдаа ирдэггүй, ирц нь хүрдэггүй, иргэд сонгогчдынхоо итгэлийг уландаа гишгэсэн гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох зохицуулалтыг эцэг хуулиндаа оруулж байж эмхэнд нь оруулна гэж боддог. Дахиад хэлэхэд засаглалын зааг ялгааг илүү нарийвчилж, тогтолцооны эмгэгийг эмчлэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид яриад байгаа юм. Үндсэн хуулиа өөрчилж байж сум хорооны Засаг даргыг намаас биш иргэдээс нэр дэвшүүлж, иргэд өөрсдөө сонгодог болох боломж бүрдэнэ. 21 аймгийн төв жинхэнэ утгаараа хот болон хөгжих үндэс суурийг тавьж чадна. Төсвийн зардлыг УИХ дээр гишүүд дураараа нэмэгдүүлдэг, үүнээс болж улс оронд хэмжээ хязгааргүй өр нэмдэг байдлыг эцэс болгоно. Гүйцэтгэх засаглал нь гүйцэд эрхтэй болж, Ерөнхий сайдаас бусад нь ‘давхар дээл’-гүй байх эрх зүйн эрүүл орчныг сая бүрдүүлж чадна. Ерөнхий сайд нь танхимынхаа гишүүдийг өөрөө сонгодог, томилдог, чөлөөлдөг, огцруулдаг эрхтэй байж гэмээнэ өнөөдүүлдээ үг хэлдэг, хатуухан шаардлага тавьдаг, ажил хийлгэдэг, болохгүй бол сольдог болно шүү дээ. Ингэж чадахгүй байгаагаас болж, Засгийн газар нь УИХ-ын, гишүүдийн барьцаанд орж, үүнээс болоод сүүлийн 28 жилд бид хөгжлийн том асуудлуудаа ерөөсөө шийдэж чадсангүй.  Барианаас зэрэг гарсан бусад улс орнуудыг хар. Тэд харагдах бараагүй болтлоо биднийг гүйцчихээд байгаад дүгнэлт хийх ёстой.         

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөс үүдээд Улс төрийн намын тухай хуулийн төслийн үзэл баримтлалд өөрчлөлт орох уу?

-Мэдээж орж таарна. Өнөөдөр Улс төрийн намыг хэрэвзээ машинтай зүйрлэвэл эвдэрхий сарампай, өнгө нь гундсан гандсан, дугуй нь хагарсан, тийм л хэмхэрхий машин шиг болчихоод байна. Тэгэхээр үүнийг засах арга нь яах аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлт. Үүнтэй уялдаж Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл зөв хийгдэх ёстой. Намууд зөв болж байж төр зөв болно. Намууд улс төрийн авлигаас ангид байвал төрд авлигал үгүй болно. Иргэд олон нийт ч эргээд намуудад, бас төрдөө итгэх итгэл нь сэргэнэ. Эцсийн эцэст энэ бүхнийг хийж чадвал хэн нэгэн биш, хэсэг бүлэг биш бид бүгдээрээ, улсаараа хожно. Одоо яриад, шүүмжлээд халаглаад суух биш зөв замд нь оруулахын тулд ханцуй шамлан орох, хамтаараа хэлэлцэж зөв шийдэл олох, бодитой ажил хийх цаг нь ирчихээд байна. Алгуурлаж алхайж суух хугацаа одоо байхгүй.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

89 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БД 2018-04-20 49.0.218.36

78 ерөнхий сайдтай болсон гэдэг дүгнэлт зөв байна.
Үүнийг өөрлөхийн тулд Засгийн газраа Ерөнхийлөгч нь толгойлж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэдэг нь ойлгомжтой болж байна шүү

Avatar

Damiran 2018-04-20 66.181.181.158

avstri ulsyn hevlel deer tanyg buyu mongol ulsyn huuli zuin said erh medlee hetruulen avstriin AME international gedeg kompanitai sangiin yamyg davan shuud tusgai alban haagchdyn emnelgiin shinechleliin tusliig guizetgeh geree baiguulsan ba ene n ashig sonirhlyn zurchiltei bna gej bichsen bna.huviin negen kompanid yamarch tendergui gereeg ta sangiin yamny umnuur orood zuraad bdagiig chin yu gej oilgoh ve

Avatar

иргэн 2018-04-20 103.57.95.230

Төрийн ийм гажуудлыг засах нь зүйтэй гээд ард олон МАН-д олонхийн суудал өгсөн. Харамсалтай нь 60 тэрбумаар төрийг арилжиж, иргэдээ доромжилсон шүү дээ. Одоо 2-р хувилбар буюу үүнийгээ ойлгож байгаа мэт ярих нь сонгосон итгэлийн хариуд нь амь гарах гэсэн арчаагүй нэгэн болж байна. Хэрвээ Миеэгомбо Энхнболдын шуналаар тоглолт болж байсан бол ингэж үүнийгээ хэлэх байсан уу? 20 оны сонгуулиар орох гарцгүй болохоо мэдсэн нөхөр ард олондоо хов зөөж өөрийгөө орогнуулах зай хайж байгаа нь харамсалтай.

Avatar

Зочин 2018-04-20 89.204.137.217

60 terbum l baish dee

Avatar

Зочин 2018-04-20 103.229.120.39

ЭНЭ NEWS.MN – ИЙНХЭН, ДООД ТАЛЫН МЭДЭЭГ ҮЗЭХ ГЭХЭЭР, ХЭГ ЦАГААН УТАА ТАТЧИХААД ОРЖ БОЛОХГҮЙ ЮМ. ТЭРИЙГЭЭ ЗҮГЭЭР БОЛГОЧИХГҮЙ ЮУ? ЯМАР ГАЙТАЙ ЮМ ХИЙДЭГ ЮМ. БААСЫН ГАЙНЫ ЦАГААН УТАА ТАТЧИХ ЮМ. ТЭРИЙГЭЭ АВЧИХААЧ.

Avatar

Зочин 2018-04-20 103.229.120.39

ЭНЭ NEWS.MN – ИЙНХЭН, ДООД ТАЛЫН МЭДЭЭГ ҮЗЭХ ГЭХЭЭР, ХЭГ ЦАГААН УТАА ТАТЧИХААД ОРЖ БОЛОХГҮЙ ЮМ. ТЭРИЙГЭЭ ЗҮГЭЭР БОЛГОЧИХГҮЙ ЮУ? ЯМАР ГАЙТАЙ ЮМ ХИЙДЭГ ЮМ. БААСЫН ГАЙНЫ ЦАГААН УТАА ТАТЧИХ ЮМ. ТЭРИЙГЭЭ АВЧИХААЧ.

Avatar

Монгол Улсыг гэсэн чин сэтгэлтэй л байгаасай даа. 2018-04-20 202.70.44.46

Бямбацогт минь дээ: Эрхэм гишүүн минь. Таны хэлсэн бүр үнэн. Таны амьдарсан ч бас үнэн. Та хийж чадахаа л хийлээ. Гэхдээ Та Жалга довны үзлээ болихгүй бол, Таны тэр Жалганаас төрсөн хүмүүс Монгол Улсын бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлж буй шүү. Ховд улс биш. Ховд Монгол Улсын нэг хэсэг нь. Илүү уужуу хандаж, нутаг орныхоо хүмүүсийн зан аягыг зөв болгоорой.

Avatar

Иргэн 2018-04-20 202.72.245.198

АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТЭЙ ХҮН ЮМ АА ДАА

Avatar

Зочин 2018-04-20 145.239.91.37

dursamjaa bichij baigaa aytai helj dee, uuruu yag ene buruu zamaaraa yavj irsen hun dee …

Avatar

Зочин 2018-04-20 27.123.212.136

Хэн юу ярьчихваа ёстой нөгөө [Хориотой Үг] [Хориотой Үг]ийг бариарай гэж түрүүлж хашхирдаг гэгч боллоо. Жинхэнэ М.Энхболдод мөнгө өгөөд сайд болсон цөөн хүмүүсийн 1 энэ мөн биздээ инээдтэй юм аа бүгд мал байдаг гэж бодож байгаа бол бас тийм биш шүү !!!

Avatar

Зочин 2018-04-20 66.181.180.228

амьд үлдсэндээ баяс

Avatar

Зочин 2018-04-20 66.181.180.228

чи одоо үхдэл

Avatar

Зочин 2018-04-20 66.181.180.228

чи одоо л мэдэж байгаамуу

Avatar

Зочин 2018-04-20 59.153.87.13

тэгэх ёстойг та бүү хэл түмэн олон ойлгож байна. харин ажил болгох төрөө сэхээнээс гаргахад та 65 д эрх байгаа. чадахгүй бол бүгд огцор. та нарын ёстой гэж ярьж сууж өдөр хоног өнгөрөөхийг тэвчихэд хэцүү байна.

Avatar

зочин 2018-04-20 103.57.95.145

сайд болохооро нэг юм ярьна, сайдаа болихоор шал өөр юм ярьна.

Avatar

ЗОЧИН 2018-04-20 66.181.166.35

Сайд болж очоод үнэдслэлгүйгээр хүмүүсийг хэлмэгдүүлснээ мартаагүй бгаа даа

Avatar

Зочин 2018-04-20 202.9.40.226

z**l z**l BALAI ORK

Avatar

zochin 2018-04-20 64.119.22.15

OOORK SHOOW

Avatar

Зочин 2018-04-20 64.119.16.35

Дандаа л олон нийтийн зүгээс хэлж ярьж шүүмшилдэг зүйлсийг л тоть шиг датсан байна. Нэг их ариун цагаан амьтан болох гэж…

Avatar

Иргэн 2018-04-20 66.181.160.5

Энэ Бямбацогт чинь өрөө концесс хулгайллаг [Хориотой Үг] нөхөр шүүдээ ажу ярих гээд хулгайгаа ярилаа гэдэг шиг бусдын төлөө гэж хашгирч их хуралд гарч ирээд их хурлын гишүүн болж сайд өолсоны дараа өөриын эрх ашиг эрх мэдлийн төлөа явж концесс хулгайлсан [Хориотой Үг] болсоныг шударга гишүүд гь илчилж саыдаас огцоруулсан [Хориотой Үг] нөхдийн нэг эд эс нь гэдэгийг бүү март сохор үхэр худаг бүү үзүүл гэдэг шиг Бямбацогт мэтийн [Хориотой Үг] нөхөрийг уос төрөөс зайлуул

Avatar

НАЙЗ 2018-04-20 103.57.92.58

Найз минь битгий хуучаа ярих гээд хулгайгаа яриад бай. Чамайг шалгавал маш заваан юм зөндөөн гарна шдэ найзаа. Ингээд яриад байх уу Бямбацогтоо….

Avatar

Зочин 2018-04-20 27.123.214.104

Хэн юу ярьчих ваа ёстой ойлгосонгүй Бямбацогт өөрөө жинхэнэ намд хандив өгөөд сайд болсон бишүү, чи биднийг мал эдний дээр хараар юу гэж бичсэн ч болно гэж бодож байвал салаавч [Хориотой Үг] минь !!!!

Avatar

Зочин 2018-04-20

Яг энэ ярьсан замаараа Бямбацогт явсан. Зүүдээ яриад бна уу? Хулгайгаа яриад бна уу? Хууль зүйн сайд хэсэгхэн хугацаанд хийхдээ офшорын хууль гэж офшорчдыг бушуу түргэн хулгайлсан мөнгөө нуу гэсэн утгатай хугацаа хожсон хууль батлуулсан. Өөрийг нь шалгавал их юм гарна, хүний нэрээн офшор данстай л бгаа. Шударга царайлаад хэрэггүй,бас нэг тэрбумтан.

Avatar

Зочин 2018-04-20 64.119.26.127

ИХ – гишүүн , салбарын сайд – давхар дээлтийн шагналын гажуудлаа болиочээ .

Avatar

Зочин 2018-04-20 26.246.200.29

ОРОН НУТАГТ УЛС ТӨРЖСӨН БАЙДАЛ ХЭТИЙДЛЭЭ ШҮҮ

Avatar

Зочин 2018-04-20 210.195.135.62

Улс төрийн намыг хэрэвзээ машинтай зүйрлэвэл эвдэрхий сарампай, өнгө нь гундсан гандсан, дугуй нь хагарсан, тийм л хэмхэрхий машин шиг болчихоод байна. ЯГ ОНОЖ ХЭЛЖ

Avatar

Зочин 2018-04-20 132.186.126.142

ХЭН НЭГ МӨНГӨТЭЙ ХҮН НАМД ХАНДИВ НЭРИЙДЛЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ӨГӨӨД ХОЙМОРТ НЬ ГАРААД СУУЧИХДАГ АСУУДАЛ ҮНЭНДЭЭ ХАВТГАЙРСАН ГЭНЭ ДЭЭ. ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН ШҮҮ.

Avatar

Зочин 2018-04-20 102.233.65.180

ИХ-ын гишүүд гэж иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөлөл болохоос биш дарга биш шүү гэдгээ өөрсдөө ойлгомоор

Avatar

Зочин 2018-04-20 67.152.196.142

Намууд зөв болж байж төр зөв боло гэдэг яг үнэн. Тэгэхгүй бол төрд итгэх олон түмний итгэл байхгүй боллоо.

Avatar

otgoo 2018-04-20 202.21.109.143

chi urd ni medexiin deedeer medej baisan bizdee.odoo xudlaa uxaantai shudarga tsarailaxaa boli!!! ichdeggvi zolig we

Avatar

Зочин 2018-04-20 116.73.209.49

UNDSEN HUULIIN DORDUULSAN 7 UURCHLULTUU ZASAHGUI HEDII BOLTOL INGEJ YAVAH VE

Avatar

Зочин 2018-04-20 140.193.140.36

Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгээ. Тэгж байж л амууд цэвэршинэ.

Avatar

Зочин 2018-04-20 58.203.167.82

ҮХ-ий өөрчил, хөдөөд гэрэл цахилгаан, халуун хүйтэн усыг нь шийдээд өг. Тэгвэл энэ үмхий хот руу чинь ирэхгүй

Avatar

Зочин 2018-04-20 143.163.102.130

Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгээ. Тэгж байж л амууд цэвэршинэ.

Avatar

Зочин 2018-04-20 218.210.192.244

Одоо МАН 65 суудалтай байгаа дээрээ наад ҮХ-иа засч авахгүй бол дахиад олон жил гацаж хэрэлдэх болно

Avatar

Зочин 2018-04-20 238.233.108.152

Сайн байна. УИХ-ын гишүүд бүр ийм л байгаасай даа

Avatar

Зочин 2018-04-20 73.2.114.92

ҮХ-даа гарц шийдэл олоод худан шийдээчээ.

Avatar

ган 2018-04-20 183.81.171.3

Засаг төрд гарч байгаа нам иргэдийн үгийг сонсохгүй болоод удаж байна. Улс төрийн намыг хэсэг бүлэг хүн удирдаж, хувьчлан авсан нь тодорхой болсон. Энэ үед үндсэн хуулийг өөрчлөх асуудал ярих нь цагаа олоогүй асуудал болно. Үнэхээр үндсэн хууль өөрчлөх дээрээ тулвал одоогийн байгаа улс төрийн намуудыг татан булгах хэрэгтэй. Бүгд шинэ гараанаас эхлэх боломж бий болно. Монголын улс төр шинэ шатанд гарна. Түүнээс одоогийн намын бүтцээр хол явахгүй. Өөрөө энэ намд удирдах зөвлөлийн гишүүн одоо ч нөлөө бүхий шатан дээр зогсч байна. Яагаад муу хүмүүст хаалгаа тавьж өгөөд байна. Энэ бол намыг хувьчлан авсан хэдэн хүмүүсийн хэтэвчээ харж гаргасан шийдвэр юм. Энэ зүйлд намын энгийн гишүүд дэмжигч ямар ч буруугүй. Намуудын үзэл баримтлал, удирдлагын чиг шугам, зарчим тогтвортой биш байна.

Avatar

Зочин 2018-04-20 75.43.237.86

ҮХ-даа гарц шийдэл олоод худан шийдээчээ.

Avatar

Зочин 2018-04-20 177.168.107.9

Их хурлын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлагыг гишүүд өөрсдөөсөө эхэлцгээ.

Avatar

Зочин 2018-04-20 201.151.211.56

УИХ дээр гишүүд дураараа өр нэмэгдүүлдэг, зардаг нэмдэг байдлыг халах цаг нь болсоон

Avatar

Зочин 2018-04-20 75.16.130.235

ҮХ-даа гарц шийдэл олоод худан шийдээчээ.

Avatar

Зочин 2018-04-20 49.43.197.211

21 аймгийн төвөө хот биш сум болгосон ҮХ-ийг өөрчлөхгүй бол УБ-ын утаа , түгжрэл, төвлөрөл шийдэгдэхгүй улам л хүндэрнэ шүү нөхөд өө.

Avatar

Зочин 2018-04-20 110.120.58.195

Murii Gandaashuudaa shiidej chadahgui UIN tur hutgaj baina

Avatar

Зочин 2018-04-20 55.154.150.89

ҮХ-ий өөрчил, хөдөөд гэрэл цахилгаан, халуун хүйтэн усыг нь шийдээд өг. Тэгвэл энэ үмхий хот руу чинь ирэхгүй

Avatar

Зочин 2018-04-20 16.110.224.76

Сумын Засаг даргыг иргэдээс сонгодог болох нь маш зүйтэй

Avatar

Зочин 2018-04-20 88.50.189.59

UIH iin gishuud gej sum horoonii surguli tsetserlegiin asuudal yaridag aj ahuin darga nar l bolson sh dee

Avatar

Зочин 2018-04-20 157.36.33.244

БОЛД ГИШҮҮН БУРУУ ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ. УИХ БОЛ ХУУЛЬ БАТЛАХ ТАСГИЙНХАА АЖЛЫГ Л САЙН ХИЙ. БИТГИЙ ЗАГИЙН ГАЗАРТАА ГАЙ БОЛ

Avatar

Зочин 2018-04-20 244.153.29.249

Huduuguu hugjuuleh huntei bailgah bodlogoo Undsen huuliin uurchlultud suulgaarai

Avatar

Зочин 2018-04-20 150.23.169.60

Хүчтэй Ерөнхий сайдтай болох С.Бямбацогтын санал зөв шүү.

Avatar

Зочин 2018-04-20 218.188.31.152

Одоо МАН 65 суудалтай байгаа дээрээ наад ҮХ-иа засч авахгүй бол дахиад олон жил гацаж хэрэлдэх болно

Avatar

Зочин 2018-04-20 125.163.16.247

Jiriin gishuudee martaj mungutei hunii halaasand orson namuud Mongold gai bolj baina

Avatar

Зочин 2018-04-20 115.148.17.67

UNDSEN HUULIIN DORDUULSAN 7 UURCHLULTUU ZASAHGUI HEDII BOLTOL INGEJ YAVAH VE

Avatar

Зочин 2018-04-20 125.128.9.207

Jiriin gishuudee martaj mungutei hunii halaasand orson namuud Mongold gai bolj baina

Avatar

Зочин 2018-04-20 233.55.15.8

Сайн байна. УИХ-ын гишүүд бүр ийм л байгаасай даа

Avatar

Зочин 2018-04-20 215.225.78.109

Одоо МАН 65 суудалтай байгаа дээрээ наад ҮХ-иа засч авахгүй бол дахиад олон жил гацаж хэрэлдэх болно

Avatar

Зочин 2018-04-20 55.190.37.84

ҮХ-ий өөрчил, хөдөөд гэрэл цахилгаан, халуун хүйтэн усыг нь шийдээд өг. Тэгвэл энэ үмхий хот руу чинь ирэхгүй

Avatar

Зочин 2018-04-20 105.156.240.248

Murii Gandaashuudaa shiidej chadahgui UIN tur hutgaj baina

Avatar

Зочин 2018-04-20 95.53.160.203

UIH iin gishuud gej sum horoonii surguli tsetserlegiin asuudal yaridag aj ahuin darga nar l bolson sh dee

Avatar

Зочин 2018-04-20 68.174.107.221

Намууд зөв болж байж төр зөв боло гэдэг яг үнэн. Тэгэхгүй бол төрд итгэх олон түмний итгэл байхгүй боллоо.

Avatar

Зочин 2018-04-20 107.114.236.99

Murii Gandaashuudaa shiidej chadahgui UIN tur hutgaj baina

Avatar

Зочин 2018-04-20 178.66.66.104

Их хурлын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлагыг гишүүд өөрсдөөсөө эхэлцгээ.

Avatar

Зочин 2018-04-20 8.152.206.58

ЗӨВ ЯРЬЖ БАЙНА

Avatar

Зочин 2018-04-20 216.182.118.69

Одоо МАН 65 суудалтай байгаа дээрээ наад ҮХ-иа засч авахгүй бол дахиад олон жил гацаж хэрэлдэх болно

Avatar

Зочин 2018-04-20 70.58.236.242

ҮХ-даа гарц шийдэл олоод худан шийдээчээ.

Avatar

Батаа 2018-04-20

Монгол улс нэгдмэл улсын хувьд Ерөнхийлөгчийн засаглал руу орж байж засаглал цэгцрэнэ гэдгийг ойлгохгүй байгаа малнууд юм уу

Avatar

Зочин 2018-04-20

Энэ хүүгээс олигтой юм гарахгүй бай аа даа.

Avatar

Зочин 2018-04-20 172.171.71.238

ҮХ-даа гарц шийдэл олоод худан шийдээчээ.

Avatar

Зочин 2018-04-20 173.32.17.64

Их хурлын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлагыг гишүүд өөрсдөөсөө эхэлцгээ.

Avatar

Зочин 2018-04-20 224.137.75.14

Одоо МАН 65 суудалтай байгаа дээрээ наад ҮХ-иа засч авахгүй бол дахиад олон жил гацаж хэрэлдэх болно

Avatar

Зочин 2018-04-20 238.220.227.204

Сайн байна. УИХ-ын гишүүд бүр ийм л байгаасай даа

Avatar

Зочин 2018-04-20 88.235.245.11

UIH iin gishuud gej sum horoonii surguli tsetserlegiin asuudal yaridag aj ahuin darga nar l bolson sh dee

Avatar

Зочин 2018-04-20 180.75.5.11

Их хурлын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлагыг гишүүд өөрсдөөсөө эхэлцгээ.

Avatar

Зочин 2018-04-20 234.121.43.179

Сайн байна. УИХ-ын гишүүд бүр ийм л байгаасай даа

Avatar

Зочин 2018-04-20 108.208.88.135

Murii Gandaashuudaa shiidej chadahgui UIN tur hutgaj baina

Avatar

Зочин 2018-04-20 134.16.234.148

ХЭН НЭГ МӨНГӨТЭЙ ХҮН НАМД ХАНДИВ НЭРИЙДЛЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ӨГӨӨД ХОЙМОРТ НЬ ГАРААД СУУЧИХДАГ АСУУДАЛ ҮНЭНДЭЭ ХАВТГАЙРСАН ГЭНЭ ДЭЭ. ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН ШҮҮ.

Avatar

Зочин 2018-04-20 27.123.212.139

Ene Byambatsogtiin dainii gishuudtei bol uls orond ajil hiigdene shuu

Avatar

Зочин 2018-04-20 116.184.70.14

UNDSEN HUULIIN DORDUULSAN 7 UURCHLULTUU ZASAHGUI HEDII BOLTOL INGEJ YAVAH VE

Avatar

Зочин 2018-04-20 22.45.185.120

ОРОН НУТАГТ УЛС ТӨРЖСӨН БАЙДАЛ ХЭТИЙДЛЭЭ ШҮҮ

Avatar

Зочин 2018-04-20 96.31.90.149

ИХ-ын гишүүд гэж иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөлөл болохоос биш дарга биш шүү гэдгээ өөрсдөө ойлгомоор

Avatar

Зочин 2018-04-20 112.72.14.139

uuruu munguur deeshee garchihsan baij

Avatar

Зочин 2018-04-20 66.181.181.97

ТЕНДЕР КОНЦЕССООСОО САЛЧИХААД БООЖ ҮХЭХ НЬ ХОЛГҮЙ ЯВАА АМЬТАГ

Avatar

Зочин 2018-04-20 27.123.212.139

Нүүрээ нуугаад бүхнийг гүтгэн харлуулагч гахайнуудын нэг шив дээ чи

Avatar

Зочин 2018-04-20 148.85.69.135

Хүчтэй Ерөнхий сайдтай болох С.Бямбацогтын санал зөв шүү.

Avatar

Зочин 2018-04-20 66.181.183.182

Zuv gehdee tagnuulch muujgai topor l bish shuu, jeencogiin utsan huuheldei uchiraas

Avatar

Зочин 2018-04-20 193.153.170.243

Usnii eh ni bulingartai bol adag ni bulingartai. UIH iin gishuud yos zuigui bol niigem ter chigeeree yos zuigui

Avatar

Цэрэн.Г 2018-04-20 62.117.74.91

уг нь маш унэн уг ярьсан бна даа хэрэгжуулэх хийгээд уунээс яаж хэрхэн гарах л чухал бна.

Avatar

zochin 2018-04-20 112.72.8.245

cham shig shouchid turd garsanaas iim bolj bna. uuriiguu ehleed hicheegeech

Avatar

Зочин 2018-04-20 27.123.212.139

Чам шиг хоосон шүүмжлэгч дэмий чалчигч биш хийсэн ажилтай төрд хэрэгтэй хүн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж