Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассад Францын төрийн дээд шагнал хүндэт Легионы одонг буцаан өгч, АНУ-ын гар хөл болсон Францын шагналыг цаашид зүүхгүй хэмээн мэдэгджээ.
Францад Башар Аль-Ассадад өгсөн шагналаа эргүүлэн авах “сахилгын арга хэмжээ”-ний талаар яригдсанаас хэдхэн хоногийн дараа Сири шагналыг нь Дамаск дахь Румыний Элчин сайдын яамаар дамжуулан буцаан өгсөн байна.
Франц АНУ, Их Британийн хамтаар Сирийн засгийн газрыг босогчдын эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн буруутгаж, тус улсад агаараас цохилт өгсөн юм.
Башар Аль-Ассад 2001 онд эцгийгээ нас барсны дараа Сирийн Ерөнхийлөгч болоод удаагүй байхад Францын ерөнхийлөгч асан Жак Ширак хүндэт Легионы шагналаар түүнийг шагнасан ажээ.
Сирийн Гадаад харилцааны яам мэдэгдэлдээ ‘Алан хядагчдыг далдуур дэмжигч АНУ-ын гар хөл болсон Францын шагналыг зүүх нь Ерөнхийлөгч Ассадын хувьд хүндэтгэл биш” гэжээ.
Францын төрийн дээд шагнал хүндэт Легионы одонгоор жилд 3000 гаруй хүн Францын төлөө гавьяа байгуулсан болон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үйлст хувь нэмрээ оруулсны төлөө шагнуулдаг байна.
Эх сурвалж: BBC