Цувралын эхний 2 тоглолтонд талбайдаа хожигдол хүлээж хүнд байдалд ороод байсан нийслэл хотын баг Вашингтон Капиталс цувралыг тэнцүүлж итгэл найдварын галыг асаагаад байна. Цувралын 3 дахь тоглолтонд хоёр удаа цаг сунгасны эцэст Л.Эллерийн гоолоор ялалт байгуулж чадсан Вашингтон Капиталс багийн ялалтын цуврал өнөөдөр мөн үргэлжилж цувралын 4 дэх тоглолтонд талбайн эздийг 4-1 харьцаатай хожоод байна.
Өнөөдөр болсон тоглолтонд Вашингтон Капиталс багийн ТОП лайн болох А.Овечкин, Т.Уилсон болон Е.Кузнецов нарын довтолгооны гурвал ажлаа сайн хийлээ. Багийн ахлагч А.Овчкин 1 гоол, 1 гоолын дамжуулалт, Т.Уилсон 1 гоол, 1 гоолын дамжуулалт өгсөн бол Е.Кузнецов 2 гоолын дамжуулалт өгсөн байна. Ямартаа ч Вашингтон Капиталс баг нуман тулгуураас гарч, амьсгаа авахтай болоод байна. Хоёр багийн дараагийн 5 дахь цуврал тоглолт нийслэл хотноо Вашингтон Капиталс багийн талбайд болно.
Б.БЯМБАБАЯР