Бостон Брюинс айлын талбайд хожил авлаа | News.MN

Бостон Брюинс айлын талбайд хожил авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Бостон Брюинс айлын талбайд хожил авлаа

Бостон Брюинс айлын талбайд хожил авлаа

Дорнод бүсийн Бостон Брюинс болон Торонто Мейпл Лифс багуудын цувралын 4 дэх тоглолт зочин баг Бостон Брюинс 3-1 харьцаатай хожил байгууллаа. Өнөө өглөө болсон тус тоглолтонд талбайн эзэн Торонто Мейпл Лифс багийн хамгаалалт тун хангалтгүй байсан бол эсрэгээрээ Бостон Брюинс багийн хаалгач ажлаа сайн хийсэн. Бостон Брюинс багийн хаалгач Т.Раск 32 цохилтын 31-г нь зогсоосноос гадна 2 ч аюултай довтолгоог зогсоож чадсан.

Бостон Брюинс баг цувралын талбайдаа хийсэн эхний 2 тоглолтонд ялж Торонтогийн талбайд хийсэн цуврал 2 тоглолтоос 1 хожил авснаар 3-1 харьцаатай цувралыг тэргүүлж байна. Хоёр хоногийн дараа цувралын 5 дахь тоглолт Бостон Брюинс багийн талбайд болно. Тус тоглолтонд Бостон Брюинс баг хожил байгуулж чадвал талбайдаа цувралыг өндөрлүүлнэ.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж