Новак Жокович бүтэлгүйтэл үргэлжилсээр | News.MN

Новак Жокович бүтэлгүйтэл үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Новак Жокович бүтэлгүйтэл үргэлжилсээр

Новак Жокович бүтэлгүйтэл үргэлжилсээр

Мэргэжлийн талбайн теннисний АТР-н чансааны экс тэргүүн Сербийн Н.Жокович дахиад бүдэрлээ. Монте-Карло мастерс тэмцээний 3-р шатанд Австрийн залуу теннисчин Д.Тимтэй учраа тааран тоглож хожигдсон байна. Хоёр теннисчний тоглолт 3 сет үргэлжилсэн бөгөөд эхний сетэд тай-брейк гарч Н.Жокович хожсон ч сүүлийн 2 сетэд дарааллан Д.Тим ялалт байгуулсан байна. Ингэснээр Н.Жокович 7-6, 6-2, 6-3 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.

Их Дуулга тэмцээний 12 удаагийн аварга Н.Жокович хамгийн сүүлд 2016 оны Францын их дуулга тэмцээнд түрүүлснээр хойш уналтанд ороод байна. Түүнийг урьдны сайн тоглолтоо үзүүлэхэд тохойн бэртэл нь саад болсоор байгаа бөгөөд Монте-Карло тэмцээнд хожигдсоны дараа “би урьдны олон жилийн турш тоглож ирсэн арга барилаараа тоглохыг хүсэж байгаа ч энэ нь тэвчээр шаардагдсан амаргүй байна” хэмээн ярьжээ. Үнэхээр ч Н.Жокович сүүлийн жил гаруй хугацаанд ТОП түвшинд өрсөлдөж чадахгүй л байна.

Б.БЯМБАБАЯР

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hm 2018-04-20 94.7.143.94

Ene duusaa bailgui dee. Ahmadiin temtseend ordoo uvuu mini.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж